МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид “Таван богд” группын Ц.Баатарсайхан, танхимын Т.Дүүрэн нар өрсөлдөнө

0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ ээлжит бус XXII их хурлаа энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлоод байна.  

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбоотойгоор ажлаа өгч буй юм. Иймд МҮХАҮТ ээлжит бус их хурлаараа ерөнхийлөгчөө сонгох юм. Их хуралд оролцох гишүүдийг энэ сарын 20-27-ны ажлын өдрүүдэд бүртгэж, мандат олгоно.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид одоо танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Т.Дүүрэн өрсөлдөхөөр болсон тухай мэдээлэл байна. Мөн “Таван богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан танхимын ерөнхийлөгчид өрсөлдөхөөр болсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Одоогоор танхимыг удирдах өрсөлдөөнд дээрх хоёр эрхэмийн нэр яригдаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *