Вьетнамаас сайн чанарын цагаан будаа импортолно

0

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 19-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо болж байна. 

Хуралдааны үеэр Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ. Тэр дундаа Монгол Улсаас Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолж, Вьетнам Улсаас Монгол Улсад сайн чанарын цагаан будаа импортлохоор тохирчээ.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монголын хэсгийн дарга Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнамын хэсгийн дарга Ле Минь Хоан нар ахалж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *