Улс тунхагласан өдрөөр Боловсролын сайд асан Ц.Цогзолмааг Монгол Улсын гавьяат цолоор шагнахаар болжээ
Улс тунхагласны баярыг энэ сарын 26-ны /2024.11.26/ өдөр бүх нийтээр тэмдэглэнэ. Энэ өдөр хөдөлмөр, зүтгэлээрээ манлайлсан зарим иргэдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн өндөр, дээд одон медалийг гардуулах юм.
Тэгвэл эл өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг Монгол Улсын Гавьяат цолоор шагнах аж. Ц.Цогзолмаа нь 2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байсан. Мөн өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын дарга Г.Занданшатарын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан.