Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ

0

Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг Булган аймагт гарсан байна. Тодруулбал, уг хэрэг тус аймгийн Сайхан сумын 6 дугаарт багт үйл ажиллагаа явуулдаг “Э” гэх нэртэй уурхайн газар болжээ. Бидэнд олдсон мэдээллээр, уурхайн хувь эзэмшигч Ч, техникийн хэлтсийн дарга М архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж, М нь Ч-гийн хэвлий болон гуя, хонго руу хэд хэдэн удаа хутгалсан байна. Мөн Ч нь эргүүлээд М-ийн хэвлийн тус газар хэд хэдэн удаа хутгалж, хүн гэмтээсэн байна.

Тэднийг яаралтайгаар эмнэлэгт хүргэсэн боловч уурхайн хувь эзэмшигч Ч нь гэмтлээ даалгүй нас баржээ. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *