Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав
Евроазийн эдийн засгийн комисс Хятадын үйлдвэрлэлийн машины дугуйны хөнгөн цагаан цутгамал дискийн антидемпингийн татварыг 2029 оны арваннэгдүгээр сарын 18 хүртэл таван жилээр сунгалаа гэх ЕАЭК мэдээлжээ.
Антидемпингийн татварыг хятад дискэнд 2019 онд тогтоосон ба татварын хэмжээ нь гаалийн үнэлгээний 33,69% болдог. Түүний хугацаа нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дуусан юм. Европын эдийн засгийн комиссийн дотоодын зах зээлийг хамгаалах газар дахин мөрдөн шалгаад татварыг хэвээр үлдээн таван жилээр хугацааг нь сунгажээ.
ЕАЭК-ийн худалдааны сайд Андрей Слепнев хэлснээр, мөрдөн шалгалтыг Оросын «Литейно-механический завод”-ын хүсэлтээр эхлүүлж түүнийг «Азов-Тэк», «Хомен Вилс», «Вектор Павлодар» зэрэг хувь нийлүүлсэн нийгэмлэгүүд дэмжсэн байв.
Ингээд ЕАЭК-ийн судалгааны үр дүнгийн дагуу антидемпингийн татварыг таван жилээр 2029 оны арваннэгдүгээр сарын 18 хүртэл сунгахаар болжээ.