UBCab Express компани шуудангийн харилцан холболтод нээлттэй хандана

0

ХХЗХ-ноос шуудангийн салбарт тулгамдаж буй асуудлуудын хүрээнд “Шуудангийн салбарын зохицуулалт-2024” зөвлөгөөнийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан юм.“Шуудангийн салбарын зохицуулалт-2024” зөвлөгөөн нь үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж тухайн чиглэлээр бодлого боловсруулдаг төрийн байгууллага, холбоод, хувийн хэвшлийн төлөөлөгчид бодит амьдрал дээр тохиолдож байгаа ололттой болон алдаа дутагдалтай талуудыг харилцан ярилцаж санал шийдэл, сайжруулах боломжуудын талаар хэлэлцсэн.Уг зөвлөгөөнд Юбикаб экспресс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг оролцож, Шуудангийн харилцан холболт сэдвээр илтгэл тавьсан юм. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн шуурхай үйлчилгээг үзүүлж, зах зээлд эзлэх байр сууриа хадгалж үлдэхийн тулд хамтын сүлжээ, харилцан хамтын ажиллагааны шийдэл нь харилцан холболт юм. Шуудангийн харилцан холболтын гол үйлчлэл нь шуудангаар үйлчлэгч нь шуудангийн үндсэн болон бусад сүлжээгээр дамжуулан эсвэл өөр хоорондоо харилцан холбогдож, шуудангийн илгээмжийг хүргэх нөхцөлийг бүрдүүлж, сүлжээний ашиглалтыг сайжруулах бусад сүлжээ, үйлчилгээ эрхлэгчдийн давхардсан зардлыг бууруулах юм.

undefined

Шуудангийн болон цахим худалдааны хүргэлтэд тулгарч буй бэрхшээлийн нэг нь хаягийн бичвэрийн асуудал байдаг. Хаяг буруу бичигдсэнээр ачаа, илгээмж төөрөх, буцах зэргээс түлш шатахуун, хүч хөдөлмөр, цаг хугацааны асар их зардал гарч байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа шуудангийн хаягийн хэрэглээг сайжруулах, шинэчлэх шаардлага, гарах үр дүнгийн талаар зөвлөлдлөө.

undefined
undefined

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *