Төсвийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдөр өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувийн саналаар хоригийг хүлээн авах санал дэмжигдсэн.
Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан төсвийг хэлэлцэхдээ УИХ-аас парламентад суудалтай намуудын төлөөлөл болон гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан ажиллуулна гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.
Парламентын түүхэнд, Ерөнхийлөгчийн зүгээс Төсвийн хуульд есөн удаа хориг тавьж байснаас зургаад нь бүхэлд нь, гуравт нь хэсэгчлэн хориг тавьж байжээ.