15 жилийн өндөр босгоор алхаж буй “Төрийн банк”-ны тухай 15 баримт

0

image

Өнөөдөр “Төрийн банк” 15 нас хүрч байна. Монголын банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахаас гадна олон салбарт хувь нэмэр оруулсаар ирсэн эл банкны тухай 15 баримтыг хүргэж байна.

БАРИМТ 1

Одоогоос 15 жилийн өмнө Монгол Улсын банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчид, харилцагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс Засгийн Газрын тогтоол гаргасны дагуу 100 хувь төрийн өмчит “Төрийн банк”-ийг 2009 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр байгуулж байв. 

БАРИМТ 2

Анх 174 тэрбумын актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан агаад тэр үедээ  270 гаруй ажилтан, 28 салбар, 110 мянга гаруй харилцагчтай байжээ. 

БАРИМТ 3

Өдгөө эргэлтийн хөрөнгө нь 5.6 их наяд төгрөгт хүрч,  бүтцийн хувьд 17 газар, 22 хэлтэс, 9 албатай, нийт 500 салбар нэгжтэй, 4000 гаруй ажилтан, албан хаагчидтай томоохон банк болон өргөжин тэлсэн байна. 

БАРИМТ 4 

Засгийн газар 2021 оны наймдугаар сарын 25-нд Төрийн банкийг “Дундаж давхаргыг дэмжигч банк” болгохоор шийдвэрлэсэн.

БАРИМТ 5

Улмаар орон даяар 500 орчим салбар нэгжээр дамжуулан, 2.3 сая харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ил тод, сайн засаглалтай, дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг дэвшилтэт технологи ашиглан хүртээмжтэй хүргэх тогтолцоог бүрдүүлэх, дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк болох алсын хараатай ажиллаж байгаа аж.

БАРИМТ 6

“Төрийн банк” ХК системийн нөлөө бүхий банкуудаа түүчээлж нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээр нийт хувьцааныхаа 5.71 хувийг олон нийтэд санал болгосноор 25.4 тэрбум төгрөгийг 7,421 хувьцаа эзэмшигчдээс амжилттай татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон юм.

БАРИМТ 7

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкны хамт олон үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 4000 гаруй ажилтныхаа дунд “Өгөх өдөр” хандивын аяныг зохион байгуулж цугларсан 50,555,000 төгрөгийг “Зүрх мартахгүй” төсөлд хандивласан билээ.

БАРИМТ 8

Төрийн банк банк нь тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн бүтээгдэхүүнийг 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувьд хүргэж ажиллах зорилтыг дэвшүүлээд байгаа аж.

БАРИМТ 9

Төрийн банк НҮБ-ын Даян дэлхийн гэрээн /UN Global Compact/-д оролцогчоор нэгдсэн байдаг. Ингэснээр бизнесийн аливаа шийдвэр гаргахдаа байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) хүчин зүйлсийг тусгаж, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн төслүүдийг дэмжсэнээр илүү тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлнэ.

БАРИМТ 10

Түүнчлэн байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ аяныг 6 дахь жилдээ зохион байгуулж, Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрын нийт 7400 гаруй га талбайгаас 800 тонн хог хаягдал цуглуулж, төвлөрсөн хогийн цэгт хүргүүлсэн байдаг.

БАРИМТ 11

Төрийн банк нь БНХАУ, Япон, ХБНГУ, ОХУ, БНСУ, Сингапур зэрэг 6 орны нөлөө бүхий 15 банктай корреспондент харилцаатай бөгөөд худалдааны санхүүжилтийн зээлийн шугамаар Тайванийн EXIM банк, олон улсын Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйлчилгээгээр Euroclear банктай, олон улсын зах зээл дээр гадаад валют, үнэт цаас, хувьцаа, үнэт металлын арилжаанд зуучлах брокерын үйлчилгээгээр Saxo банктай тус тус хамтран ажилладаг байна. 

БАРИМТ 12

Төрийн банк нь “МОДЫГ МОД(А) БОЛГОЁ, АЖИЛТАН БҮР НЭГ МОД” аяныг 2018 оноос хойш зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2030 он гэхэд 100,000 мод тарих зорилт тавьсан байдаг. Өнгөрөгч онд гэхэд л цаасан маягтыг 12 хувиар,  принтер болон хувилагчийн хорны зардлыг 10 хувиар тус тус бууруулж ажилласан байна.

БАРИМТ 13

Төрийн Банкны “Эко боловсрол олгох аян”-ы хүрээнд Хүрээлэн төсөлтэй хамтран нэн ховор амьтдын зурагтай ЭКО картыг 2020 онд зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд нийт 96,727 картын борлуулалтын хураамжаас 1’000 төгрөгийг нэн ховордсон амьтдыг хамгаалах санд шилжүүлж байгаль, ан амьтдаа хамгаалахад хувь нэмэр оруулж байв.

БАРИМТ 14

Төрийн Банкны “Эко боловсрол олгох аян”-ы хүрээнд Хүрээлэн төсөлтэй хамтран нэн ховор амьтдын зурагтай ЭКО картыг 2020 онд зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд нийт 96,727 картын борлуулалтын хураамжаас 1’000 төгрөгийг нэн ховордсон амьтдыг хамгаалах санд шилжүүлж байгаль, ан амьтдаа хамгаалахад хувь нэмэр оруулж байв.

БАРИМТ 15

Өдгөө Төрийн банк ногоон хөгжилд түүчээлнэ. Төрийн банк үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн мэндийг хүргэе. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *