С.Эрдэнэболд: ОБЕГ-т 800 тэрбум төгрөгийн хангамж хэрэгтэй байна

erdenebold

Эх сурвалж: Zuv.mn

Төв аймгийн Заамар сумын уурхайд унасан гурван настай охины хэргийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос тодрууллаа.

https://www.facebook.com/share/v/17pkJhPLrN

Тэрбээр “Золгүй байдал шиг харагдаж байгаа хэргийн цаана эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс стандартыг хангаагүйгээс болж ийм хэрэг гарч байна. Би жилийн өмнөөс л Заамар сумын уул уурхайн талаар хэлж байсан. 

Стандартыг хангаагүй нь санамсаргүй зүйл огт биш, санаатай үйлдэл гэсэн үг. Үүнд хариуцлага тооцох ёстой. Мөн цаашдаа дахиад ийм зүйл болгохгүйн тулд яах хэрэгтэй вэ гэж бодож хэрэгжүүлэх хэрэгтэй.

Мөн 2025 оны дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймагт түймэр гарсан. Тухайн үед УИХ-ын хэдэн гишүүний хамт очиход гал унтраах төхөөрөмж нь хямд үнэтэй учраас хүчин чадал нь бага байсан. Тийм учраас очсон бид нар УИХ-ын гишүүний цалин, хувийн зардлаараа Төв, Дархан, Сэлэнгэ аймагт 30 ширхэг өндөр чадалтай гал унтраагч төхөөрөмж хүлээлгэж өгсөн. ОБЕГ-т 800 тэрбум төгрөгийн хангамж хэрэгтэй байна.

 Иргэний эрүүл мэнд, амь настай холбоотой ОБЕГ, Эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Төсөв дутагдаж байгаа учраас иргэд болон орчноо хамгаалах төхөөрөмж хомс байна” гэж хэллээ.

About Author