2017/04/24 Улаанбаатар -7º
2016 оны 12 сарын 31

Он солигдох мөчид нандин хүслээ шившвэл биелдэг гэдэг. Орчлон хорвоо агуу, хязгааргүй, төгсөшгүй, шавхагдашгүй. Иймээс таны нандин хүсэл биелэх л болно. Эдгээр дүрэм ганцхан Шинэ жилийн үдэш үйлчилдэг юм биш гэдгийг та бүхэн ойлгосон байх.

1. Ганцхан хүслээ захиал

2. Таны хүсэл өөр бусад мөрөөдлийг хэрэгжүүлэх болзол байх ёсгүй
Жишээ: Машин (эсвэл байр) авах 70 сая төгрөг хүсэхийн оронд шууд машинаа л (эсвэл байраа) захиал.

3. Хүсэл тань өөр бусад хүсэл бодлыг сэдрээх биш харин сэтгэл хөдлөлийг өдөөх ёстой
Орчлон хорвоо чухам үр дүнг л биелүүлнэ. Жишээ: Цагаан морьтой (мерседестэй) ханхүүтэй учрах биш харин түүнтэй гэрлэнэ гэж мөрөөд.
 
4. Таны хүсэл заавал “эко” байх хэрэгтэй
Энэ юу гэсэн үг вэ гэхээр таны хүсэл биелсний дараа хэнд ч таагүй, муу юм тохиолдох ёсгүй. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг байхаа. Иймээс хэнд ч, хэзээ ч мууг хүсч болохгүй.
 
5. Хүсэл зөвхөн танд хамаарах ёстой
Гуравдагч, дөрөвдөгч этгээдийн тухай биш. Жишээ: “Миний хүүхэд онц сураг” гэж хүсэхийн оронд “Би онц сурдаг хүүхдээрээ бахархахыг хүсч байна” гэх мэт.

6. Хамгийн дээдийг өөртөө хүс
Мэдээж, хүссэн бүхнээ авч чадахгүй. Энэ бол амьдралын хууль. Гэхдээ та хичнээн ихийг хүснэ төчнөөн ихийг авч чадна. Энэ үнэн шүү. Орчлон хязгааргүй, шавхагдашгүй бөгөөд танд хэрэгтэй бүхнээр халгиж цалгиж байдаг. Иймээс верна машин биш шууд 570-ыг мөрөөд.

7. Хүслээ цаг хугацаатай бүү уялдуул
Та зүгээр л хүслээ “тавьж явуул”, уях хэрэггүй. Эхэн үед хүслээ цаасан дээр бичээд үе үе эргэн харж байвал сайн.

8. Боломжоос бүү татгалз
Санамсаргүй юм гэж байдаггүй юм. Өнгөрсөнтэйгээ зууралдахын оронд өөрчлөлтийг баяр хөөртэйгээр угт.

9. Бүү чалч
Эргэн тойрны хүмүүс таны хүслийн тухай мэдэхгүй бол сайн. Яагаад гэвэл, бид янз бүрийн хүмүүсийн төрөл бүрийн хүсэл бодлын огтлолцол дунд амьдарч байдаг.

10. Таларх
Хүслээ биелсний дараа Орчлон хорвоодоо (Мөнх хөх тэнгэр, бурхан гм) заавал баярлаж талархсанаа илэрхийлээрэй.

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • ok IP: 103.229.123.71 2014 оны 12 сарын 31

    muruuduhud mungu tuluhgvi ee gej huurhii mine shine ondoo sanasan bvhnee bvteej sarbaisan bvhnee abaarai ervvl enkh az jargaltai baigaarai mongol tvmen mine.
  • ok IP: 103.23.51.3 2016 оны 12 сарын 31

    ok
Сэтгэгдэл