2014 оны өрнийн зурхай /мэлхий, арслан, охин/
Нийтэлсэн: 8 сар өмнө
Шинэ оны зурхайг үргэлжлүүлэн хүргэж байна. Түрүүч нь "2014 оны өрний зурхай"-д бий.
 
Оны ерөнхий төлөвийг ийшээ орж үзнэ үү.  http://mnews.mn/news/7/single/14788 
 
 
Мэлхийн орд 
 
Ажил үйлс: Ажил, бизнес амжилттай жил. 2014 онд мэлхийн ордынхны ажил хэрэг их сайн байх болно. Мэргэжлийн ажил тогтвортой.
 
Мөнгө санхүү: Оны дундуур ажил, бизнесээ улам тэлж чадна. Харин найз нөхөд, танилуудтайгаа хамтарч бизнес бүү хий. Эцэст нь найз ч үгүй, мөнгө ч үгүй үлдэж магадгүй. Орон сууцны байдлаа дээшлүүлж чадна. 
 
Хайр сэтгэл:  Гэр бүлийн нам гүм амьдралынг хүүхдүүдтэй холбоотой асуудал үе үе жаахан цочроох магадлалтай. 
 
Эрүүл мэнд: Биеийн байдал маш сайн, ганц л юм зөвлөхөд цэвэр агаарт сайн зугаалж бай. 
 
 
Арслангийн орд 
 
Ажил үйлс: Ажил үйлс бүтэмжтэй, амжилтаар дүүрэн. Харин үүний тулд бүтэн жилийн турш тууштай ажиллаж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Дуртай ажлаа хийхдээ жилийн турш хамгийн шилдэг нь байж чадна. Таны амжилтад атаархагчдаас болгоомжил.
 
Мөнгө санхүү: Мөнгө санхүүгийн байдал тогтвортой, сайн. Сар ирэх тусам ашиг орлого нэмэгдсээр байна. Өрсөлдөөн, тэмцэл харин ч таныг хурцалж өгч, илүү идэвхтэй болгоно. Хуйвалдаан, нууц явуулгаас болгоомжил. 
 
Хайр сэтгэл: Ганц  бие арслангуудад шинэ, романтик учрал тохионо. Энэ жил жинхэнэ хайр, үнэнч ханьтайгаа учрах магадлалтай. 
 
Эрүүл мэнд: Өөртөө анхаарал тавьж, биеэ арчилж яваарай. 
 
 
Охины орд 
 
Ажил үйлс: Таны эхэлсэн шинэ ажил, төсөл өндөр амжилт авч ирж, ашиг орлого ч дээшилнэ. 2014 онд их хөдөлмөрлөх хэрэг гарна, үүний хариуг ч Хөх морин жил танд өгөөмөр барина. 
 
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал улам сайжирч, орон сууцны нөхцлөө сайжруулж чадна. Үе үе гэнэтийн зардал гарч магадгүй, гэхдээ танд нэг их нөлөөлөхгүй. 
 
Хайр сэтгэл: Ганц бие хүмүүсийн хайр дурлалд гэнэтийн садаа гарах төлөвтэй, өнгөрсөн амьдралын зарим асуудал нөлөөлнө. Гэр бүлтэй хүмүүсийн амьдралд жаахан хүндрэл учирч, амаргүй шийдвэр гаргах байх. 
 
Эрүүл мэнд: 2014 онд бие тэнхээ данги, хүч тамир сайн байх тул санаа амар байж болно. 
 
Үргэлжлэл бий...
 
www.mnews.mn
 

Сайт таалагдаж байвал лайк дараарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Mnews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Mnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг Mnews.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
Хэрэглэгчийн нэр:

Сэтгэгдэл бичих:
Нийт сэтгэгдэл: 1
  • 1 Сэтггэгдэл үлдээсэн: 2014-01-03 17:46:47 IP: 78.250.165.249
    zochin: ene jil bi ch bolood yavchihjee. ashgui dee
Cүүлийн сэтгэгдэл