Мисс Б.Гантогоогийн зуучилсан охин солонгос кинонд тоглохоор боллоо
Нийтэлсэн: 9 сар өмнө

Бүсгүйчүүдийн ертөнцийг атаа жөтөөгөөр дүүрэн гэлцдэг. Тэгвэл Монголын мисс бүсгүйчүүд бие бие рүүгээ атаархлын харц шидлэхийн оронд харин ч нэг нь нөгөөдөө найрсгаар туслан дэмжиж чаддагаа баталсан явдал боллоо.


Учир нь мисс Б.Гантогоо "Андра" агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяаг “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд зуучлан оролцуулсан билээ. Сөүл хотноо өнгөрсөн сарын 15-30-нд болсон уг тэмцээд Б.Билгүүнзаяа амжилттай оролцож, эхний тавд шалгаран тусгай байрын шагнал хүртсэн юм.


Тэмцээний дараа зохион байгуулагчид нь манай мисс бүсгүйд Солонгосын олон ангит кинонд тоглох санал тавьсан байна. Тиймээс Б.Билгүүнзаяа шинэ он гармагц Солонгос улсыг дахин зорьж, тэнд нэг жил гаруй ажиллаж амьдрахаар болжээ.


Түүний бүх зардлыг тэмцээний зохион байгуулагч байгууллага дааж байгаа бөгөөд тоглох киноны зураг авалт жилийн дараа эхлэх юм байна.
Харин мисс бүсгүй түүнээс өмнө тус улсад мэргэжлийн сургалтанд суух аж.


Б.Хадбаатар
 


Сайт таалагдаж байвал лайк дараарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Mnews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Mnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг Mnews.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
Хэрэглэгчийн нэр:

Сэтгэгдэл бичих:
Нийт сэтгэгдэл: 1
  • 1 Сэтггэгдэл үлдээсэн: 2013-12-10 12:00:13 IP: 119.40.102.10
    Солонгосмаа: энэ монгол охин мөн үү солонгосын эрлийз юм биш үү
Cүүлийн сэтгэгдэл