2017/04/24 Улаанбаатар -7º
2016 оны 06 сарын 12

Алдартай рэппер Канье Уэст загвар зохион бүтээгч болсныг та бүхэн мэдэх байх. Түүний бүтээсэн "Yeezy Boost 750" загварын пүүз дэлхийн олон оронд нэгэн зэрэг худалдаанд гарлаа. 

Энэ пүүзээс болж оросууд ёстой "алалцаж" байна. Манай хойд хөрш Оросын нийслэл Москва хотын оршин суугчид түүний төлөө өдөржин шөнөжин оочирлосоор, бороо ч тэднийг тарааж чадсангүй. Зарим дэлгүүр олон цагаар оочирлож байгаа хүмүүсийн дунд сугалаа явуулж азтай заримыг нь дотогш оруулж байна. Сугалаа таарсан хүмүүс үнэгүй авах гэж байгаа мэт учиргүй баярлалдах нь хачирхмаар.

Үнэндээ Ким Кардашяны нөхөр Канье Уэстийн пүүз 30 мянган рублийн үнэтэй Орост зарагдаж байна, монгол төгрөгөөр бол 900 мянга орчим. Гэвч хүмүүс энэ пүүзийг худалдан авах нь ашигтай хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Яагаад гэвэл, тэдний ихэнх нь энэ пүүзээ маргааш нөгөөдрөөс 100 мянга, эсвэл 200 мянган рублиэр зарах гэнэ. 

Өмнө нь Канье 2-р сард мөн л өөрийн зохион бүтээсэн пүүзээ авч ирж Орост зарсан билээ. Тэр үед ч байдал иймэрхүү байж, хүмүүс оочир дугаараа алдахгүйн тулд машиндаа унтаж байсан юм. 

www.mnews.mn 

Сэтгэгдэл