2017/04/24 Улаанбаатар -7º
2016 оны 06 сарын 16

Дубай хот өдгөө баян тансагийн туйл болон хувирчээ. Өчигдөр Дубай дахин нэг дээд амжилт тогтоолоо. Энд 24 каратын шижир алтаар бүрж, очир алмаазаар чимсэн дугуйг зарав. Унадаг дугуй биш шүү, покрышк. 

Дубайн "Z Tyres" компаний тусгай захиалгаар хийсэн энэ 4 ширхэг "Z1" дугуйг 600 мянган доллараар худалдан авсан хүн нэрээ нууцлахыг хүссэн байна. 

Шижир алтан бүрмэл, очир алмаазан шигтгээтэй дугуй хийхэд Энэтхэгийн "Joaillier Priv" компани, мөн Италийн алт мөнгөний дархад гар бие оролцжээ. Доорх бичлэгээс та бүхэн алт мөнгөний дархадын бүхэл бүтэн баг хэрхэн ажиллаж байгааг харна уу. Тэд ажлаа 2016 оны 5 сарын 10-нд дуусгаж, компанид гэрчилгээгээ гардуулав.

Очир алмаазан шигтгээтэй энэ дугуй манай гарагийн хамгийн үнэтэй покрышкоор тодорч, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Гэхдээ "Z Tyres" компани өөрийнх нь дугуй хэдэн км "гүйж", очир алмаазан чимэглэл хэр удаан "тэсэх" талаар ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. 

www.mnews.mn 

Сэтгэгдэлүүд
  • Saraana IP: 182.160.38.80 2016 оны 10 сарын 02

    Hun turulhtnii ee jit soliorol
Сэтгэгдэл