2017/11/19 Улаанбаатар -22º
2016 оны 06 сарын 19

Бүсгүй хүн толины өмнө эргэлдэж, хувцсаа сольж өмсөхийг харан суух тэвчээртэй эр хүн цөөхөн байх. Харин тэдний нэг нь дэлхийн хамгийн алдар цуутай рэппер Канье Уэст гэвэл та итгэх үү? Тэр хэдэн цагаар ч хамаагүй эхнэрийнхээ хувцас хунарыг шинжиж зөвлөгөө өгч суудаг гэнэ. Гадагшаа гарах болгондоо шүү, үгүй ээ мөн их цаг завтай улс аа...

Энэ талаар Ким Кардашяны ойрын хүрээллийн нэгэн хүн нэрээ нууцлан мэдээлжээ. Ким Кардашян, Канье Уэст хоёулаа загвар хөөдөг, моодны донтнууд гэдгийг та бүхэн мэдэх байх. "Дээр нь тэд өөрсдийгөө үнэхээр гайхалтай, сод хүмүүс гээд бодчихсон. Бүтэн өдрийг ч хувцас солих өрөөнд өнгөрөөж чадаг. Ёстой хоёр биендээ таарсан гутлууд" гэж алдартай оддын шадар нэгэн ярьжээ.

Ким "Миний бүх найз, эгч нар бид хоёрыг төгс хос гэдэг. Эхнэрийгээ яаж хувцсаа сольж байгааг тэгж их нямбай ажиж хянадаг өөр эр энэ хорвоод байхгүй" гэж ярилцлагадаа дурдсан билээ. Тэр бүү хэл улаан хивсний ёслолд оролцохдоо Ким хэдийгээр дизайнеруудын зөвлөгөөг дагах ёстой ч эхлээд заавал нөхрийнхөө үгийг сонсдог гэнэ. Хэрэв тэгээгүй бол дараа нь тэдний гэр бүлд бөөн хэрүүл маргаан дэгддэг юм байх. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • mgl IP: 103.26.195.20 2016 оны 06 сарын 19

    Kanye gay man gesen unen yum bna
  • Zochin IP: 202.21.106.168 2016 оны 06 сарын 19

    Saihan xosuud.
  • zocnin IP: 137.186.209.182 2016 оны 06 сарын 20

    iim teneg erhyntei yaj amidarcn cnadaj bnaa het emegteileg cn yum shig ..
Сэтгэгдэл