2018/02/22 Улаанбаатар -23º
2016 оны 11 сарын 03

Аргын тооллын 11 сарын 3, Бархасвадь гараг. Өвлийн тэргүүн шарагчин гахай сар. Билгийн тооллын 4, Эрхтэний тэнгэрт одтой, шарагчин үхэр өдөр. Барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Суудал: Шороо.

Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.    

www.mnews.mn

Сэтгэгдэл