2017/04/24 Улаанбаатар -7º
2016 оны 12 сарын 05

#Авьяаслагмонголчуудын ээлжит нэвтрүүлэг тун сонирхолтой өрнөж дууслаа. Одоо шалгарч үлдэгсэд хэрхэн финалд өрсөлдөхийг харах л үлдлээ. Гэхдээ финалд үлдсэн 8 оролцогчийн 6 нь дуулах нь байна. Үнэнийг хэлэхэд дуугаар, дуучнаар манай монголчууд дэлхийд нэрээ гаргаж чадахгүй л байх даа. Арай өөр төрлийн үзүүлбэртэй оролцогчдыг түлхүү дэмжсэн бол...

Энэ янзаараа үргэлжилбэл #Авьяаслагмонголчууд маань дэлхийд гарч чадах уу? Нэвтрүүлгийн сонин хачнаас өгүүлэхэд шүүгчдээс энэ удаа Дэгий тодорлоо. Дэги шүүгчийн хувцас нимгэрсээр нимгэрсээр дараагийн удаа буюу финалд нүцгэн гарах вий дээ. Энэ үгийг оролцогч Цэнгүүнд ч хамааруулж болох мэт, гэвч тэр дахиж энэ нэвтрүүлгийн тайзнаа гарахгүй нь харамсалтай. Ингэхэд шүүгч Дэгий гэр бүлийн нэвтрүүлгийг 18+ болгох шахсан ч азаар хоёр алиа хөтлөгч маань аварлаа.

Дашрамд дурдахад, хөтлөгч Анхаагийн дээл үнэхээр донжтэй, тэр ханцуйн хатгамал энэ тэр ёстой тансаг. Нэвтрүүлгийн хоёр хөтлөгч маань хувцас хунараа сонгохдоо төдийгүй авьяас танихдаа ч гаргууд бололтой. Тэдний сонгосон Алтан баазерын эзэд жинхэнэ алт шиг гялалзсан даа. Хөтлөгчдийн хэлдэг шиг үнэхээр алтан мессеж байдагсан бол явуулмаар л санагдсан. Та нар тэдний тоглолтыг Оросын буриадуудын тоглосонтой харьцуулж нэг үзээрэй. Манай сайт 2016.05.05-нд "Game of thrones"-г буриадууд тоглож, дэлхийг байлдан дагуулсаар" гэсэн гарчигтай нийтэлсэн билээ: http://mnews.mn/nh3 

#Авьяаслагмонголчууд-ыг тойрон интернэтэд өрнөсөн комментыг дэлгэе. 
- Хамгийн шилдэг алтан базер нь хасагдах гэж байсан залуус байх юм гэж.
- Бүх АЛТАН ТОВЧЛУУР-ын үзүүлбэрээс хамгийн шилдэг нь 2 хөтлөгчийн сонголт байлаа. #Морин_хуур+#Guitar.
- Морин хуур, гитар хоёрын хослол үнэхээр дэлхийд цуурайтах гайхагдах тоглолт мөн.
- Алтай хамтлаг нийслэлийг шүүмжиллээ штээ. Тохойн чинээ газраа хальтирья гэнэ.
- Энэ Чимгээ, Чука 2 одоо солиороогүй байгаа. Уртын дуучнаа хасчихаад юун өв соёл ярьж солиороод байгаа юм болоо.
- Өглөө сэрэх, замын түгжээнд орох бүрдээ бэлхүүсээ сэгсэр гэнээ.
- Цуйван сэгсэрч чаддаггүй юмаа гэхэд бэлхүүсээ сэгсрээд сурчих хэрэгтэй л дээ ер нь, та нарын төлөө л хэлсийн.
- Гэдэсний бүжигчин арай л дэндүү туранхай, дэмий гонзгой юмаа.
- Арабчууд дандаа тарган хүүхнээр гэдэсний бүжиг хийлгэдэг нь учиртай л юм бна.
- Манайхан юун их дуучдад дуртай болсон юм. Өвөрмөц өөр төрөлд санаа өгөөрэй. Ямар дууны тэмцээн биш баахан дуучид шалгарчлаа.
- Энх-Эрдэнийг Америкийн зохиолын дууны зах зээл рүү экспортолъё. Тэнд л гялалзах ёстой од бна. 
- Ямар нэгэн санал хураалт явахаар л айхым. Та нар дандаа эргүүтдэг шүү. 
- Ард түмнээс асуухаараа л буруудчихым
- Бурхан минь энэ залуу чинь бүр шувуухай юмуу хаашаа юм бэ хамаг хүмүүс гижигдээд хаячлаа байна. #Цэнгүүн.
- Би шөнийн цэнгээний клубтэй байсан бол баганатай бүжиглэгч залууг шууд ажилд авна аа. Тэр мундаг байлаа! 
- Цэнгүүн хүүгийн хийж буй бүх элемент хэцүү, адармаатай ч ажрахгүй гүйцэтгэжийна, аварга хүү  юм. 
- Цэнгүүн чинь харин жинхэнэ тархины таашаал өгжийш дээ
- Лагерь авч явмаар гэж, Дэгий ч Цэнгүүн ч тэр.
- Энэ баганатай залуу бэлхүүсний бүжигчин хоёр суучаасай тэ.
- Цэнгүүнийг найт клабууд булаацалдах цаг ирлээ хэхэ. Байнгын үйлчлүүлэгч нь мэдээж Дээгий.
- Дээгийн нөхөр авгайдаа хэдэн лэвчик Нарантуулаас ч болов аваад өгчөөсэй.
- Дээгий шүүгч батлагдсан Зөрчлийн хуулиар бол "бэлгийн харьцаанд хүчлэх" зөрчил ил тод гаргадаг гэхиймуу хаашаа юм.
- Хүүхнүүдийн замыг Мянгаа засч, залуусын замыг Дээгий засчих гээд хэцүү юм бэ яасан. Нялх амьтдыг зүгээр байлгаач. Ккк

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • I AM SaD IP: 66.181.164.13 2016 оны 12 сарын 05

    Үнэхээр мундаг байсан да дүү нар . Харамсалтай юм. Арайлчдээ сайхан хоёр залуу амжилт дүү нар амьдрал та бүхнийг илүү өндөрөөр үнэлнэ шүү. Бас дахин амжилт
  • ML IP: 202.179.25.23 2016 оны 12 сарын 05

    Морин хуур-Гитар 2 гоё байсан.Гахамшигтай,
  • зочин IP: 103.23.51.2 2016 оны 12 сарын 05

    Ард түмний санал гэхээр хоцрогдсон, бүдүүлэг ,гэр хорооллын, зохиолын дуу буюу согтуу байхдаа нийтээрээ дуулж кайф авдаг нөгөө л хэдэн марзан дуу дуулсан нөхдийг сонгоно шд, ойлгомжтой ,тэгээд цч түрүүчийн дугаарын ялагчид зүгээр л нэг тэмцээний ялагчдын хэмжээний байлаа, сая ч гэсэн 2 залуу байхаар байлаа, хэт туйлшраад, ардын урлаг гээд ...тэр хэд инээдтэй байлаа, балай хүмүүс шиг.
  • xaxa IP: 122.201.24.206 2016 оны 12 сарын 05

    haragdaach
  • nana IP: 93.103.219.152 2016 оны 12 сарын 05

    nice
  • 001 IP: 150.129.143.160 2016 оны 12 сарын 06

    2 хөгжимчин 16-17 той жаахан хүүхдүүд гэхдээ мундаг , ёстой арьс биржийж байсан шүү
  • Зочин IP: 49.0.160.246 2016 оны 12 сарын 07

    Моринxуур гитарын хослолыг чадлаараа дэмжсэн юмсан. Анхаа, Ууганаа 2 Чимгээ, Чука 2- оос(2 зомби) хамаагуй дээр юм оо. Урд гарсан чихнээс хойно гарсан чих илvv дээр гэж энэ дээ. Анхаа, Ууган аа 2oo дvv нарыг тултал нь дэмжээд ег. Сидиг гаргаад егеерэй.
  • Зочин IP: 49.0.160.246 2016 оны 12 сарын 07

    Уучлаарай урд гарсан чихнээс хойно гарсан эвэр илvv дээр гэж уншина уу.
  • зочин IP: 202.179.26.141 2016 оны 12 сарын 08

    морин хуур гитарын хоршил үнэхээр гайхалтай яагаад хасагдчихваа,дуучид бол яахав өөр зөндөө тэмцээн болж л байдаг,онцгой биш сонголт харамсалтай байлаа
Сэтгэгдэл