2017/09/20 Улаанбаатар 23º
2016 оны 12 сарын 07

Холливудын од Анжелина Жолийн “мөрөөдлийн ажил” юу болохыг мэдэх үү? Та нар яасан ч таахгүй дээ? Анжелина Жоли НҮБ-ын дарга болохыг мөрөөддөг гэж мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байна. Энэ мөрөөдлийнхөө төлөө Анжелина кино урлагаас бүрэн татгалзахад бэлэн гэнэ, жүжигчний хувиар ч, найруулагчийн хувиар ч тэр. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар Анжелинаг ажиллана гээд төсөөл дөө. Ийм учраас Анжелина амбицаа хөөж удахгүй үр хүүхдүүдийнхээ хамт Английн нийслэл Лондон руу нүүж очоод мөрөөдлийн ажлынхаа гарааг эхлэх юм байх. Анжелина Жолийн зөвлөхүүд “Хэрэв бүх юмыг зөв хийх юм бол НҮБ-ын дарга болох боломж байна” гэж түүнд итгүүлж чаджээ. Тэр бүү хэл Англи улсын өндөр албан тушаалтай хоёр ч эмэгтэй түшмэл энэ асуудал дээр Анжелинаг дэмжиж байгаа аж. Бүр тодруулбал, Английн лордуудын танхимын гишүүн баронесса Арманика Хелвик. Чухам Хелвик л  алдартай жүжигчин Жолийг улстөрд хөл тавихад тусалсаар байна. "Зургаагийн зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй учраас НҮБ-ын генсек болох магадлал өндөр" гэж Хелвик ятгасан гэнэ. Америкийн биш Английн улстөрд орох хаалга Анжелинагийн өмнө нээгдсэн бололтой. Улстөрийн ертөнцөд нэг орсон байхад ийм алдартай хүн дээшээ ахих юухан байхав дээ. 

Анжелина Жоли өөрөө ч гэсэн Английн парламентын бусад гишүүн шиг бүхий л хурал цуглаанд оролцож сонгогчидтой уулзан, зурагтаар үг хэлж сонин хэвлэлтэй харьцахад бэлэн байгаа аж. Анжелина Жоли нөхөр Брэд Питтээс салсан нь бас нэгэн шалтгаан нь энэ бололтой. Яагаад гэвэл, Питт яасан ч Лондон руу очихгүй гэж эсэргүүцдэг байжээ. "Хоёр од сүүлийн жил гаруй хугацаанд хэрүүл уруултай байсан. Тэгээд Анжелина нөхрөөсөө салах шалтгаан хайж бүхэл бүтэн төлөвлөгөө боловсруулсан юм" гэж Америкийн сонин хэвлэл бичжээ. Жоли зориуд Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан яамыг татан оролцуулж Брэдийг хүүхдүүдийнхээ цаашдын хүмүүжилд оролцуулахгүй гэж элдэв арга сэдсэн бололтой. Гэвч тэд одоо Шүүхийн шийдвэрийн дагуу хамтдаа үр хүүхдүүдээ асран хамгаалахаар болсон гэж мэдээллийн хэрэгслэлүүд мэдээлж байна.

www.mnews.mn 

Сэтгэгдэлүүд
  • ххххх IP: 202.131.239.210 2016 оны 12 сарын 07

    хуцдаг дада юм даа гэр бүлээ ч өөдтэй аваад явж чадахгүй байж...
  • zochin IP: 202.179.23.166 2016 оны 12 сарын 07

    UN Londond bdgiimuu mal aa.
  • 123 IP: 202.179.31.42 2017 оны 01 сарын 19

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
  • 8888 IP: 112.72.11.107 2017 оны 01 сарын 29

    http://www.Cash4Visits.com/ref.php?refId=345481.com
  • Hi :) IP: 112.72.11.107 2017 оны 01 сарын 29

    http://Cash4Visits.com/ref.php?refId=345481 Энэ линкийг Copy хийж аваад browser буюу дэлхийн бөмбөрцөгийнхөө зурган дээр дарж линк хэсэг буюу www.google.mn гэдэг дээрээ соpy хийсэн линкээ рaste хийгээд ок дарж нэвтэрч ороод цэнхэрээр бичсэн Register now гэдэг дээр дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
  • unshigch IP: 188.62.155.223 2017 оны 02 сарын 03

    ene ianhan, har tamhichin hiree medej balair. tsag ni duusaad havdraar yheh gej baij end tend daldganahiin orond Heden hyyheddee hed honog ilyy haragdahiig bodood baij baival ilyy deer
Сэтгэгдэл