2017/04/24 Улаанбаатар -7º
2016 оны 12 сарын 07

Дэлхийн алдарт топ модель Ирина Шейк анхны үрээ тээж яваа талаар Өрнөдийн сонин хэвлэл мэдээлж байна. 30 настай Иринагийн сүйт хархүү нь 41-тэй Холливудын од Брэдли Купер гэдгийг та бүхэн мэднэ. Ирина Шейкийг бие давхар тухай залуу хосын ойрын эх сурвалж мэдээлжээ. 

Манай гарагийн хамгийн алдар цуутай шоу – “Victoria's Secret Fashion Show”-ы дараа энэ яриа батлагдах шиг болов. Яагаад гэвэл Парист болсон энэхүү шоуны тайзан дээр Ирина хоёр ч удаа гарч ирсэн, тухай бүр дандаа гэдсээ нуусан байдалтай харагдсан юм. 

www.mnews.mn 


Сэтгэгдэл