2017/03/23 Улаанбаатар -7º
2017 оны 03 сарын 07

-Оросын алдарт зурхайч Павел Глобагийн зурхайг хүргэж байна-

Улиран одож буй Мичин жилийн дараа айсуй Тахиа маань өвөрмөц этгээд сэтгэлгээтэй, эртэч, нийтэч, гавшгай шуурхай байдлаараа алдартай. Тахиа угаасаа амьдралд хөнгөн хандаж хэцүү асуудлыг ер бусын аргаар шийддэг, гэсэн хэрнээ залхуутай, хүнд хүчир ажлаас тэр ямар ч аргаар хамаагүй зугтаахыг оролддог зантай. Иймээс 2017 онд хүмүүсийн бодол санаа ихэнхдээ ажил хөдөлмөрийг хөнгөвчлөх нээлт хийх, тийм бүтээл зохион бүтээхэд чиглэнэ.

Тахиа амбицгүй, иймээс удирдах албан тушаалын төлөө тэмүүлэгчид ирэх жил хоосон хоцрох шинжтэй. Ер нь хүмүүс 2017 онд Тахиаг дуурайн аль болох хөнгөн, хөгжилтэй зугаатай байж асуудлаа бусдын мөрөн дээр тохохыг оролдох зэргээр мөнгө санхүүгийн алдагдалгүй өнгөрөөх бололтой. Тахиа бол амарлингуй хэрнээ ажиггүй нэгэн, өөрт шууд хамааралгүй асуудлыг өнгөц шийдвэрлэх хандлагатайг та анхааралдаа аваарай. Бас хөрөнгө мөнгөнд хэнэггүй, бодлогогүй ханддаг төдийгүй азаартаасаа болж их хэмжээний мөнгө алдаж болзошгүй. 

Хайр дурлалын тал дээр Тахиа бол янаг, халуухан амьтан. Тэр тачаангуй, ер бусын мэдрэмжтэй, иймээс 2017 онд ихэнх хүмүүс хайр сэтгэлээрээ гэрлэж, ямарваа тооцоог бүрэн мартана. Гэхдээ Гал Тахиа жилийн нөлөөгөөр зарим хүмүүс багахан нууц явуулга хийх буюу урваж магадгүй. Гэвч тэд буцаад ирнэ, гэр бүлийнхнээ зовоохгүйг хичээнэ. 

Тахиа жил үргэлж гэртээ шигдэх дуртай хүмүүст нөлөөлж, улмаар тэд аялж жуулчлахыг хүсэх бололтой. Гадаадын улс орнуудаар аялж ажил хэргийн холбоо тогтоосноор өөрсдийн бизнесийн хөгжилд таатай нөлөөлнө.

Тахиа жилийн нөлөөгөөр хүмүүс хоромхон зуур баяжих талаар мөрөөднө, зарим нь бүр казинод тоглох буюу азтай сугалаа сугалах зэрэг эрсдэлтэй арга хэрэглэж мэднэ. Зарим нь иймэрхүү байдлаар зөн совиндоо найдан баяжиж магадгүй. Чухам зөн совин, зөн билгийн ачаар хүмүүс 2017 онд зөв шийдвэр гаргаж, авьяас чадвараа дайчилж олон зөрчлөөс зайлсхийн хөгжлийн замаа олж чадна.  

ЗУРХАЙН 12 ОРДЫН 2017 ОНЫ ЗУРХАЙ:  

Хонины орд: http://mnews.mn/og2   
Үхрийн орд: http://mnews.mn/og3     
Ихрийн орд: http://mnews.mn/og6  
Мэлхийн орд:http://mnews.mn/og7  
Арслангийн орд: http://mnews.mn/og8
Охины орд: http://mnews.mn/ogc 
Жинлүүрийн орд: http://mnews.mn/ogf 
Хилэнцийн орд: http://mnews.mn/ogg 
Нумын орд: http://mnews.mn/ogh 
Матрын орд: http://mnews.mn/ogl
Хумхын орд: http://mnews.mn/ogm
Загасны орд: http://mnews.mn/ogn    

2017 оны өрний зурхай: http://mnews.mn/og1  Үргэлжлэл: ДОРНЫ ЗУРХАЙ  http://mnews.mn/oif

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл