2017/01/19 Улаанбаатар -17º
2017 оны 01 сарын 05

Хулуу бол элгийг цэвэрлэж, түүний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг ногоо гэж Америкийн Йельскийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. "Иймээс хулууг дангаар нь болон хоол хийж идэх хэрэгтэй" хэмээн тэд зөвлөж байна. 

Элэгний үйл ажиллагаа доголдсон тохиолдолд хоолны цэсэндээ өөрчлөлт оруулан, хулуугаар хийсэн шинэ салаатыг оливын тосоор амтлан заавал хэрэглэх ёстой гэж Америк эрдэмтэд бичжээ.

Хулууг ялангуяа өглөөдөө идвэл зохино. Хоол боловсруулалтын тухайд асуудалтай хүмүүс өлөн элгэн дээрээ хулуу хэрэглэвэл түүнээ ор тас мартаж болно. Харин хулууг шарах шүүгээнд жигнэсэн тохиолдолд бүх витамин, глюкоз хэвээр хадгалагддаг аж.

Түүнчлэн хулуу нь нүдний харааг сайжруулж, ходоод гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгон, сүрьеэгийн савханцрыг "дарамталдаг" хэмээн "MedikForum" сэтгүүлд бичжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл