2017/04/24 Улаанбаатар -7º
2017 оны 01 сарын 05

АН-ын даргад нэр дэвшигчийг 2016 оны 12 сарын 12-ноос 17 хүртэлх хугацаанд АН-ын Сонгуулийн хороо бүртгэснээр УИХ- дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ,  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Л.Гантөмөр нар  намынхаа даргын сунгаанд оролцож,  бүх шатны гишүүдтэйгээ уулзаж яваа билээ. АН-ын даргад нэр дэвшигчдийн  сонгуулийн сурталчилгаа 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн бөгөөд  нийт 40 хоног үргэлжилж,  2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр санал хураалт болно.

Нийгмийн сүлжээнд “Сумтай сунгаа” хэмээн нэрлэгдээд байгаа АН-ын даргын сонгууль үргэлжилж байна. Хэдийгээр хэл ам дагуулж байгаа ч намынхаа нийт гишүүдийн саналыг нээлттэй авах зарчмаар даргаа сонгож байгаа нь улс төрийн нэгэн шинэ түүх болон бичигдэнэ. Улс төрийн бусад намуудад санаа сэдэл өгсөн шинэлэг алхам. АН-ын даргын энэ удаагийн сунгаа хэр амжилттай явахаас бусад намын шинэчлэл ч хамаарахаар байгааг үгүйсгэж болохгүй.


Тус намын Сонгуулийн хорооноос баталсан журам ёсоор бол нэр дэвшигчид сунгааны явцад нэрээ татах боломжтой юм байна. Тэгэхээр нэгдүгээр сарын 10 хүртэл АН-ын даргын сунгаанаас нэрээ татах боломжтой гэсэн үг.  Таван нэр дэвшигчээс хоёр нь сунгааг орхих магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Мэдээж хэрэг нэр дэвшигчид хоорондоо хэр ярилцах, зөвшилцөх, тохиролцох зэргээс нэрээ татах эсэх нь шууд шалтгаална.


Ойрын эх сурвалжийн мэдээллээр  Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар нэрээ татах сурагтай. Учир нь энэ удаагийн сунгаа бол иргэдийн дунд биш зөвхөн намын гишүүд л санал өгнө. Намын дотоод сонгууль. Ж.Батзандан Иргэний хөдөлгөөний намын дарга байж байгаад шоронд орох дөхөхөөр хаяж зугтаагаад  Ардчилсан намын нөмөр нөөлөгт шургасан атлаа  өнгөрсөн жилүүдэд  намаа гөвж, “хутгалж” нэр хүндээ өсгөж ирсэн бас өөрсдийн   байгуулсан засгаа унагахад хүчин зүтгэж, кнопдсон гэдгээрээ намынхан дундаа нэр хүнд нь базаахгүй байгаа аж. Гоё ярьж олонд таалагддаг ч, намын гишүүдээ хуйлруулж дөнгөхгүйгээ анзаарсан учир тохироо хийхийг чухалчилж байгаа бололтой.


Харин Л.Гантөмөр залуу нэр дэвшигч, бас мэдлэгт суурилсан шинэчлэл хийхийг зорьж байгаа ч замын дундаас буцах сурагтай байна. Тэрээр гурван удаа УИХ-д нэр дэвшиж, хоёронтоо сонгогдсон, АН-ын нүүр царай болж яваа залуу лидер. Тэрээр АЗХ-г хэсэг хугацаанд тэргүүлж байснаас өөр намын ажлын гавьтай туршлагагүй.  Анхан, дунд шатны ажилд ч  хутгалдаж яваагүй, жирийн гишүүдийн амьдралаас тасарсан, нэг намын хороог ч удирдаж үзээгүй, залуугаараа “лифтэнд” суусан нэгэн гэж үзэх намын гишүүд цөөнгүй байна. Тэгэхээр АН-ыг авч явахад бяр дутна гэж чамлаж байгаа гэнэ.  Бас Л.Гантөмөрийг гаргаж, МАН, Ерөнхийлөгч хоёрыг баярлуулах уу гэсэн хардалт ч гишүүдийн дунд байгаа аж. Тиймээс Ж.Батзандан, Л.Гантөмөр нар тохироогоор нэрээ татаж, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар тунаж үлдэх нь ээ. Энэ удаагийн АН-ын даргын марафон эдний дунд өрнөх бололтой. Н.Алтанхуяг хууль хүчний байгууллагын зүгээс л тээг тавихгүй бол нэрээ татахгүй гэнэ. Намаа найман жил  удирдаж, таван сонгуульд дараалан ялуулж, Шинэчлэлийн Засгийн газрыг толгойлж, шинэ бүтээн байгуулалтыг өрнүүлж, хийсэн зүйл ихтэй нэгэн. Түүний хийсэн, бүтээсэн бүхэн нь АН-ын сайхан дурсамж. Гэвч намаа удирдахдаа их хурлаа хуралдуулдаггүй, нэг ч удаа ротаци хийхгүй, хайрцагласан нь энэ намын нэр хүндийг шалбаагт  хутгахад хөтөлсөн гэж  зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа аж.


Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг намын ажлыг зангидахдаа сайн ч  чанга гар үзэгсэд цөөнгүй байна. Шулуухан зантай, ширүүхэн үгтэй, фракцалж хэт туйлширдаггүй  болохоор  чангадана гэж намынхан дүгнэдэг бололтой юм.


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намын  гишүүдээ  нэлээд сайтар багцалж, хот, хөдөөгүй л сүлжээ үүсгэж, төлөөлөгчдөө илгээж байгаа аж. Гэвч С.Эрдэнийг Баянгол дүүргийг базсан шигээ бүгдийг атгах гэж санаархаж байгаа, Эрдэнэ вангийн хошуугаа өргөжүүлж,  улс орон даяар Ардчилсан намын  бүхэлд атгуулчихвал мафи бий болно гэж болгоомжилсон гишүүд олон байгаа гэнэ.  Нийгмийн даатгалын ажилчдыг ч үүндээ татан оролцуулж, тэднийг ажилгүй болгочих вий, төрийн албан хаагчдыг намын дотоод сонгуульд оролцуулах явуургүй арга хэрэглэж байна гэцгээж байна.  Мөнгө, сүлжээндээ С.Эрдэнэ найдаж байгаа  хэдий ч АН-ын гишүүд үүнд амархан хууртахгүй . Ардчилагчид цөс ихтэй. Хэн нь хэн бэ гэдгийг андахгүй. Энэ удаагийн шинэчлэл АН-ыг аврах уу, алах уу гэдгийг шийдэх түүхэн боломж учир тэд сонголтоо тунгаан байж шийдэх нь мэдээж.


Х.Халиунаа

Сэтгэгдэлүүд
  • ААГИИ IP: 103.9.90.130 2017 оны 01 сарын 07

    БАТЗАНДАН ХАМГИЙН ӨНДӨР РЕЙТИНГТЭЙ БОЛОХООР АЙЖ ЭХЭЛСЭН БНА, ТЭГЭЭД НЭРИЙГ НЬ ТАТУУЛАХ ГЭЭД УЛАЙРСАН БАЙНА Ш ДЭЭ,,,
  • Хо IP: 103.229.121.120 2017 оны 01 сарын 07

    Эрдэнэ яларай амжилт
  • erch huch IP: 202.9.41.95 2017 оны 01 сарын 07

    olon tolgoitoi dur duraaraa ene olon fraktsaig Altanhuyag shig zangidah hun baihgui ee
  • зөв шүү дээ IP: 103.57.92.82 2017 оны 01 сарын 07

    наад 3 хүнээсээ даргаа сонгох гэж байгаа чинь зөв. юун гантөмөр, батзандан аль аль урвагч суудлаа худалдсан шүү дээ
  • zochin IP: 116.44.154.116 2017 оны 01 сарын 08

    ai hoorhii an jinhen KAPUT
  • zochin IP: 202.131.233.251 2017 оны 01 сарын 09

    altanhuyg ylaarai
  • Зочин IP: 59.153.87.199 2017 оны 01 сарын 09

    Арай дөмөг хоёрыг нэрээ татуулах ажлыг луйвар мөнгө хоёроор зохион байгуулан хийж байна. Залуу эрч хүчээр наад гурваа нуга дараач. Нэрээ татаж болохгүй. Ялангуяа Эрэдэнэ луйварчин хүнд гэмт хэрэгтэн тун аюултай намыг нам биш болгоно. Түүний цаана газар шагайсан З.Энхболд байгаа шүү дээ.
  • zochin IP: 202.126.89.148 2017 оны 01 сарын 10

    3 novsh ni yldej.batzan l deer
  • Zochin IP: 139.59.247.171 2017 оны 01 сарын 11

    Esregeeree um bish uu??
  • Галцог IP: 203.91.115.39 2017 оны 01 сарын 11

    Эрүүгийн гэмт хэрэгтний арга барилтай Эрдэнэ, Эзлэн түрэмгийлэгч Хятадын эрлийз Эрлийзбат хоёрыг сонговол АН битгий хэл Монгол улсад гай дагуулна даа
  • zochin IP: 76.170.48.194 2017 оны 01 сарын 22

    Altanxuyag ni darga boloosoi busad ni ch dee demii
Сэтгэгдэл