2017/05/28 Улаанбаатар
2017 оны 01 сарын 08

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Оросыг өмгөөлөн хамгаалагч, холбоотон гэж нэрлэн шуугиан тарилаа. Алсын аялал хийж байгаа Оросын "Адмирал Трибуц", "Борис Бутома" цэргийн хөлөг онгоцууд Филиппинд ирэх үед Дутерте өөрөө биечлэн тус хөлгүүд дээр иржээ.

"Манай хоёр орон цаашид ч харилцаагаа улам сайжруулна. Оросын цэргийн хөлөг онгоцууд дуртай үедээ Филиппинд ирж болно. Манай усан боомтууд танай цэргийнхэнд үргэлж нээлттэй. Та бүхэн тоглох, хүнсний нөөцөө цуглуулах, мөн холбоотны хувьд биднийг өмгөөлөн хамгаалахаар энд ирж болно" хэмээн Дутерте мэдэгдэв.

Өрнөдийн сонин хэвлэл энэ талаар "Орос бас нэгэн ялалт байгууллаа. Орос, Филиппин нийлж өрнөдийн эсрэг холбоо байгуулах гэж байна" хэмээн бичиж байна.

Нэмж өгүүлэхэд, Родриго Дутерте бүр өнгөрсөн жилээс л Орос, Хятадтай хамтран цэргийн сургуулилт хийхийг хүсч байгаагаа илэрхийлэн Америкийг айлгах болсон. Гэтэл Филиппинд суугаа Оросын элчин одоо Америкийн "даарин дээр давс нэмж" орхилоо. "Орос орон орчин үеийн байлдааны онгоц, зэр зэвсэг, шумбагч онгоцуудыг Филиппинд нийлүүлэхэд бэлэн" гэж Оросын Элчин мэдэгджээ.

www.mnews.mn   

Сэтгэгдэлүүд
  • зочин IP: 202.9.41.145 2017 оны 01 сарын 08

    Бодлого гэж энэ дээ, манай үмбүүнүүд суралцаж чадах болов уу
  • Монголыншинэ үе. IP: 202.9.43.185 2017 оны 01 сарын 08

    Орос Монголын холбоотон, өмгөөлөн хамгаалагч дэвжээн дээшлүүлэгч мөн.
  • уу IP: 103.26.193.83 2017 оны 01 сарын 08

    ха ха тэнэг филиппинүүд америк холбоотоноос урваж чадаж байхад хожим оросыг ашиглаад хөөнө л дөө
  • хашир иргэн IP: 203.169.50.86 2017 оны 01 сарын 08

    МУУР НОХОЙ ХОЁР ТҮР ЗУУР НАЙЗ БОЛДОГ ЮМ ДАА. УДАХГҮЙ БИЗ ЭЭ
  • бид IP: 122.201.21.27 2017 оны 01 сарын 08

    ийм аргыг л дипломат арга гэдэг юм даа ,бид нар шиг хөршүүдээ муулж,ану д тал засаад юу хоживоо,баахан авилгач нар л монголын хөрөнгийг цөлмөж хулгайлж ану д амьдарч байх шив дээ
  • Дутэртэ зов.ОК. IP: 31.173.81.94 2017 оны 01 сарын 09

    ДУТЭРТЭ БОЛ ЗОВ. ХАР ТАМХИЧИНГУУДТАЙ ТЭМЦЛЭЭ ГЭЭД АМЕРКУУД 2-3 УДАА АЛАХ ГЭЭД ЧАДААГУЙ. ФИЛИППИН УЛС АМЕРКИЙГ ДАГААД УЛАМ Л ЯДУУРСАН. ЭРДЭГАНЫГ БАС АЛАХ ГЭЭД БАС ЧАДААГУЙ. САЙН ЫГ ДАГАВАЛ ЮУ СААРЫГ ДАГАВАЛ ЮУ ГЭДЭГ БИЛЭЭ МАРТЧЛАА.
  • ард IP: 103.57.94.240 2017 оны 01 сарын 09

    Өөрийн орондоо болж байгаа үйл явдлыг ойлгохгүй байж гадныханд дүгнэлт өгөөд хэрэггүй биз
Сэтгэгдэл