2017/07/27 Улаанбаатар 28º
2017 оны 01 сарын 07

Нойргүйдлийн шалтгаан янз бүр. Зарим нь шөнийн ээлжинд ажиллаж нойр, хоолны дэглэм алдагдсан байдаг. Үүний зэрэгцээ өтгөн кофе, цай уудаг хүмүүс нойргүйддэг. Хамгийн гол нь байнгын стресс, мэдрэлийн хэт ачааллын улмаас нойргүйдэлд нэрвэгдэх нь бий. Энэ тохиолдолд эм уухын оронд арай өөр арга хэрэглээд үзээрэй. 

Гадилтай ус эсвэл чанасан гадилыг орой идэж болох юм. Гадилтай ус тайвшруулах үйлчилгээтэй, нойрны эм л гэсэн үг. Яагаад гэвэл гадилд агуулагддаг кали, магни нь булчин сулруулж тайвшруулан амархан унтуулдаг аж. Үүний ачаар өглөө таны бүх биө сайхан амарсан байх болно.

Түүнчлэн байнга ядарч, юм мартдаг болсон эсвэл толгой өвдөж толгой эргэдэг хүмүүс энэ аргыг туршаад үзэх хэрэгтэй. Чанасан гадилыг орой идэхэд ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ арьсыг гоё, сайхан болгодог. Бас их амттай шүү.

Жор:
● 1 ширхэг гадил
● 200 мл ус
● чимх корица буюу шанц

Эхлээд усаа буцалгана. Энэ үеэр гадилаа угаан хоёр талаас нь жаахан огтолж авна, хальсыг нь арилгахгүй гэдгийг анхаарна уу. Гадилаа буцалж байгаа усанд хийж 10 минутын турш чанана. Ингээд л нойрны эм бэлэн боллоо. Хэрэв та амтлахыг хүсвэл какао, нунтаг саахар цацаж болно. 

www.mnews.mn 

Сэтгэгдэлүүд
  • olloo IP: 103.229.123.208 2017 оны 01 сарын 09

    nuntag elsen chiher
  • uyanga IP: 27.123.214.108 2017 оны 01 сарын 13

    hadam eejdee turshij vzey untahjv bnga noirgvi bn
  • anir IP: 103.10.21.39 2017 оны 02 сарын 03

    Koritsa shants gej yg yu yum boloo
  • зочин IP: 202.72.242.4 2017 оны 02 сарын 14

    корица буюу шанц гэж яг юу юм бэ?
  • zochin IP: 78.104.119.48 2017 оны 02 сарын 19

    ekstra oros baraanii delguur koritsa geed bgaa
  • Аз IP: 103.212.119.246 2017 оны 04 сарын 09

    Усыг нь халуунаар нь уух юмуу гадилаа идэх юм уу?
Сэтгэгдэл