2017/01/19 Улаанбаатар -17º
2017 оны 01 сарын 08

Аргын тооллын 1 сарын 8, Адъяа гараг. Өвлийн дунд цагаан хулгана сар. Билгийн тооллын 11, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин хонь өдөр. Барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Авахуй. Суудал: Огторгуй.

Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.    

www.mnews.mn 

Сэтгэгдэл