2017/03/23 Улаанбаатар -7º
2017 оны 01 сарын 08

Инжир буюу илжгэн чих хэмээх жимс биед нэн ашигтай, олон бодис агуулдаг.
- Илжгэн чихний эфирийн тос нь цусны бүтцийг сайжруулж өтгөрөхөөс сэргийлдэг. Иймээс аспирин уухын оронд сарын турш хатаасан илжгэн чихийг  идээрэй. Өдөрт ердөө 1 ширхэгийг идэхэд хангалттай. Дараа нь бүтэн сар завсарлаад дахиад хэрэглэж болно. 

- Тархины үйл ажиллагааг сайжруулдаг инжир буюу илжгэн чихийг оюуны их ачаалалтай ажилладаг хүмүүс, уран бүтээлчид хэрэглэхийг зөвлөж байна. 
- Ядарч, бие сулбайх, мэдрэлийн хэт ядаргаа туссан үед илжгэн чихийг ингэж хэрэглэ. Аяга бүлээн сүүнд 4-5 жимс хийж байлгаад нухаж, өдөрт 2-4 удаа идээрэй. 

- Шээс давсгийн өвчин, цистит, пиелонефрит, мөн шээхэд өвдөх үед илжгэн чих тустай. 3-5 ширхэг илжгэн чихийг 200 мл буцалсан усанд хийж 5 минут зөөлөн гал дээр буцалгаарай. Дараа нь сайн нухна. Гэхдээ үүнийг хоолтой цуг хэрэглэхгүй, тусад нь өдрийн турш идэж болно.

www.mnews.mn  

Сэтгэгдэлүүд
  • хххх IP: 103.194.176.98 2017 оны 02 сарын 10

    Энэ илжгэн чих биш
Сэтгэгдэл