2017/04/24 Улаанбаатар -7º
2017 оны 01 сарын 10

"WikiLeaks"-н ерөнхий редактор Жулиан Ассанж хэвлэлийн хурал хийлээ. "Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд хөндлөнгөөс оролцож хакердсан гэх АНУ-ын тагнуулын албаны илтгэл ямар ч үндэслэлгүй" хэмээн тэрбээр мэдэгдэв.

Жулиан Ассанж "Тагнуулын албаны энэ илтгэлийн баталгаа, нотолгоо нь нойль, тэгтэй тэнцүү. Илтгэлд ямар ч нотолгоо алга. Тэд зүгээр л мэдээллийн ил эх үүсвэрүүдийг шүүрдсэн байна. Хиллари Клинтоныг сонгуульд ялагдлаа гэж баярлаж байгаа Оросын эрдэмтдийн телевизээр хийсэн мэдэгдэл гэх мэт" хэмээн ярилаа.

"Энэ илтгэл бол тагнуулын албаны илтгэл биш, ядаж худал хуурмаг мэдээ баримтуудыг цуглуулсан түвшинд ч хүрэхээргүй. Америкийн тусгай албаныхан, тагнуулчдын нэр хүндийг энэ илтгэл гутаалаа, энэ ердөө пресс-релиз бөгөөд улстөрийн зориулалтаар бүтээжээ" хэмээн Жулиан Ассанж мэдэгджээ. 

Түүнчлэн Ассанж цааш нь Америкийн сонгуулийн санал тоолох системийг эвдэх ямар хэцүү талаар ярив. "Гэтэл Оросын эрх баригчид энэ системийг эвдсэн гэж хэвлэл мэдээллийн янз бүрийн байгууллагуудаар шуугиж байна. Тэр бүү хэл Америкийн тагнуулын албаны илтгэлд хүртэл оросууд тухайн системийг эвдэж хакердсан гэжээ. Гэтэл Америк оронд сонгуулийн 52 систем харилцан үйлчлэлцдэг. Энэ бүхнийг нэгэн зэрэг эвдэж хакердана гэдэг маш хэцүү, боломжгүй. Тэгээд ч систем тунгалаг биш, санал тоололт хэрхэн яаж ямархуу бүтэцтэй явагддагийг жирийн иргэд олж харах боломжгүй" хэмээн Жулиан тайлбарлажээ. 

Жулиан Ассанж "Манай WikiLeaks-т мэдээ, мэдээлэл нийлүүлдэг эх сурвалжууд үнэндээ дэлхийн аль ч Засгийн газарт харъяалагддаггүй. Тиймээс Оросын төр засгийн байгууллагууд манай эх сурвалж биш. "WikiLeaks" үргэлж баталгаа, нотолгоотой мэдээллийг нийтэлдэг, үүнийг нь Америкийн төрийн яам газрууд ч баталдаг" хэмээжээ. 

М.Цогзолмаа, www.mnews.mn 

Сэтгэгдэл