2017/05/28 Улаанбаатар
2017 оны 01 сарын 10

Арабын Нэгдсэн Эмир улсын төдийгүй дэлхийн хамгийн өндөр цамхаг "Бурдж Халиф" 7 нас хүрлээ. 828 метр энэ цамхаг 95 километрийн холоос харагддаг. 

Бурдж халиф цамхгийн жин 500'000 тонн, энэ нь 100'000 ширхэг зааны жинтэй тэнцэнэ гээд төсөөл дөө. Гэхдээ энэ нь тус цамхгаас бүх юмыг гаргаад дотор нь юу ч байхгүй хоосон тохиолдолд шүү.  Цамхагийн 1-р давхраас хамгийн дээд давхар хүртэл тообол 2909 гишгүүртэй. Түүнчлэн метроны станц энэ барилгаас 820 метр зайд оршдог, энэ нь Бурдж халифийн өндөртэй бараг тэнцэх юм. 

Сонирхуулахад, Дубай өөрийн дээд амжилтыг бут цохихоор шийдэн 2016 онд бас нэгэн өндөр цамхаг барих ажилдаа орсон. Тэр бол XXI зууны билэгдэл болох "The Tower" юм. "The Tower"-н өндөр 928 метр байх гэнэ. 

Ходни Одмаа, www.mnews.mn 

Сэтгэгдэл