2017/11/19 Улаанбаатар -13º
2017 оны 01 сарын 10

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар хакерууд нь Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх буруутгалын хариуг Кремль барив. Америкийн Тагнуулын газар, тусгай албадын илтгэлийн тухай манай сайт өмнө өгүүлсэн билээ. "Владимир Путин л Бүгд найрамдах намын Трампыг ялуулах сонирхолтой байсан. Яагаад гэвэл тэр Ардчилсан намын Хиллари Клинтонд гомдчихсон" хэмээн тус илтгэлд дурджээ. 

"Вашингтоны ямар ч баримтгүй, нотолгоогүй буруутгалыг сонссоор Оросын удирдлага бүр ядарчихлаа" хэмээн Москва ихэмсгээр хариу барьжээ. Путины хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков "Илтгэлд тодорхой юм юу ч байхгүй тул тайлбар өгөх арга алга. Нэг ч нотолгоо байхгүй. Энэ яг "шулмыг авлах ан"-г санагдуулж байна" хэмээн мэдэгдэв.

Гэсэн ч ажлаа өгөх гэж байгаа Америкийн Ерөнхийлөгч Барак Обама мөчөөгөө өгөхгүй Европын орнуудын тэргүүнүүдэд хандан "Оросын кибер довтолгооноос сэрэмжил" хэмээн анхааруулаад авчээ.

 www.mnews.mn 

Сэтгэгдэлүүд
  • ярьдаг морь IP: 202.179.31.242 2017 оны 01 сарын 11

    хартай авгай шиг тэнэг янкууд
  • Зочин IP: 66.181.190.83 2017 оны 01 сарын 11

    Санахад харагдана гэдэг дээ АНУ-д Путин л харагдаад байдаг бололтой kkkkkkkkkk
  • Зочин IP: 103.9.91.98 2017 оны 01 сарын 11

    Ардчилал гэдэг хоосон бамбайгаар улс орнуудын дотоод хэрэгт оролцож, сүйрүүлэгч хар Америк. Өөрт нь ямар ч ардчилал байхгүй. Аав, хүү 2, авгай, нөхөр 2 л Ерөнхийлөгч болдог. Украйн, Гүрж, Ливи, Сири гээд өчнөөн олон орноор тоглосон доо. АНУ-ын жинхэнэ гар хөл, нүүр царай нь манай Ерөнхийлөгч байна даа.
  • зочин IP: 202.179.11.10 2017 оны 01 сарын 11

    Бас Иран, Ирак,Египет
Сэтгэгдэл