2017/01/19 Улаанбаатар -17º
2017 оны 01 сарын 11

Аргын тооллын 1 сарын 11, Буд гараг. Өвлийн дунд илүү цагаан хулгана сар. Билгийн тооллын 14, Хэрцгий охин одтой, шар нохой өдөр. Барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Суудал: Мод.

Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.    

www.mnews.mn   

Сэтгэгдэл