2017/09/20 Улаанбаатар 23º
2017 оны 01 сарын 11

Америкийн шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп дотоодын асуудалд илүү их анхаарал хандуулна гэж мэдэгдсэн, тиймээс энэ улс одоо дэлхийн бусад оронд "өнгөт хувьсгал" дэгдээхээ болих биз. Тэр бүү хэл АНУ өмнө дэгдээсэн өнгөт хувьсгалуудаа ч, түүнчлэн Украиныг ч "мартах" шинжтэй. Үүний нотолгоо болгон Америкийн нөлөө бүхий нэгэн хүний мэдэгдлийг хүргэж байна. 

"Украин хэрэв Донбассыг дайлаар мордвол Орос улс жинхэнээсээ дайтаж эхэлнэ" гэж Америк улсын Ньюаркийн их сургуулийн профессор Александр Мотыль сэрэмжлүүлэв.  "Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нэгэнт салан тусгаарласан Донбассыг буцаан авах гэж хүч хэрэглэх л юм бол Орос бүрэн хэмжээний дайн хийж бусад нутгийг ч эзлэн авч улмаар Украиныг бут цохино" гэж Америкийн түүхч, зохиолч Александр Мотыль мэдэгдлээ. 

"Юуны өмнө Донбассын 35'000 цэрэгтэй сайтар зэвсэглэсэн армид цохилт өгөх хэрэгтэй, гэтэл энэ маш хэцүү, боломжгүй. Мэдээж Орос хариу барьж жинхэнэ дайн хийнэ, Украин хэзээ ч энэ дайнд ялахгүй. Тиймээс зөрчлийг дайн дажнаар шийдэх гэж оролдох нь амиа хорлосонтой адил" хэмээн украин гаралтай Мотыль цохон тэмдэглэв.

Мотыль "Хэрэв Орос ба Белорусс нэгдвэл Украин, Литов бүслэгдэх болно, улмаар Польшийн эсрэг фронт нээгдэнэ. Байгалийн хий, нефтийн тээвэрлэлт Белоруссаар дамжих нь баталгаатай. Харин Өрнөд юу ч хэлэхгүй, яагаад гэвэл Белорусс хаана байдгийг ч мэдэхгүй шүү дээ" гэж бичжээ. 

Ходни Одмаа, www.mnews.mn 

Сэтгэгдэлүүд
  • Ишка IP: 27.123.214.114 2017 оны 01 сарын 11

    Зөв ухаарсан байна. АНУ-ын далд захиалгаар Укриан Донбасст халдвал Орос хэлтнээ өмөөрсөн аугаа хүчинд Укриан бус АНУ өөрөө сүйрнэ.
  • зочин IP: 202.170.68.38 2017 оны 01 сарын 11

    Оросоор оролдсон улсууд бүгд сүйрдэг жамтай. 1812 онд Наполеон, 1945 онд Гитлер, Япон яалаа \ямар кинонд билээ дээ Балт "Гөлгөө яалаа мэдэж байгаа биз" гэдэг шиг \ Обама мэдэж байгаа биз. Украин бол яршиг л байна, хулгана муурны сахлаар оролдов гэгч болно.
  • irgen IP: 62.167.114.16 2017 оны 01 сарын 11

    Tord ni uhaarsan hyn baihgui ee, maccainees ehleed teneg, heden mayangan tank avchraad baina orosiin hil deer
  • OROSD BASSALUUD HEREGGUI IP: 202.70.42.78 2017 оны 01 сарын 12

    ULS BURD OROLDOH HEREGGUI YM BDAG. OROST BOL KRIM,DONBASS,CHECHENI 3.
  • аа IP: 182.160.32.47 2017 оны 01 сарын 13

    Украйн Орос Беларус нэг үндэстэн гайхах зүйлгүй
  • 123 IP: 202.179.31.42 2017 оны 01 сарын 19

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
Сэтгэгдэл