2017/04/24 Улаанбаатар -13º
2017 оны 03 сарын 07

- 2017 оны дорны зурхайг та бүхэндээ хүргэж байна -

2017 оны Гал тахиа жил хүн төрөлхтний түүхэнд олон чухал, хурц тод, дуулиан шуугиант үйл явдлыг авч ирэх болно. Оны өнгө улаан байгаа нь гоо сайхан, энерги, хүчирхэгийн билэгдэл, иймээс Сайн сайхан хүч одоо Муу муухайн бүхий л илрэлийг ялан дийлэх нэмэлт хүчээр цэнэглэгдэнэ гэж зурхайд буужээ.

Тахиа жилийн махбодь нь гал. Иймээс та бидний бүхий л зовлон шаналал шатаж устана, тэгээд Галт шувуу мэт бид бүгдээрээ шинэ, аз жаргалтай амьдралын төлөө сэргэн мандах болно. Амар хялбар зам хайдаггүй, ёс суртахууны болон хууль дүрмийг зөрчдөггүй, өөрийн сайхан сайхны төлөө ба амжилтын төлөө их хөдөлмөрлөж, бага ярьдаг хүмүүс Гал улаан Тахиа жил зохих шан харамжаа хүртэнэ.

Тахиа бол цовоо чанга дуутай, хурц тод өд сөдөн гоёлтой, баяр баясгаланг цацруулдаг шувуу. Тэр бол шинэ бүхний эхлэлийн билэгдэл, тэгээд ч тахиа бол хорвоо дээр хамгийн эрт сэрж шинэ өдөр эхэлснийг хүмүүст зарладаг.

Гал тахиа жил төрсөн хүмүүс шантаршгүй эр зоригоороо бусдаас ялгардаг, тэд  бол манлайлагчид, лидерүүд. Тахиа жилтнүүд сайн удирдагч, зохион байгуулагч, яагаад гэвэл байгаль эх тэдэнд хатан зориг, эрч хүч заяажээ. Үүний ачаар тэд санасан сэдсэн ажлаа замын дунд хаядаггүй, үргэлж өөрсдийн зорилгодоо хүрдэг улс. Тахиа жилтнүүдийн нэг онцлог шинж бол тэд шулуун шударга зантай. Хүний нүүрэн дээр өөрийнх нь талаар бодож байгаа бүхнээ тэд шууд хэлдэг. Мэдээж, заримд нь ийм авир төрх таалагддаггүй тул найзалж нөхөрлөхөө больдог, чухам ийм учраас тэд олон найзгүй.

2017 оны махбодь гал учраас энэ жил тэд маш эрч хүчтэй, зорилго тэмүүлэлтэй амьдарна, тэдний темпераментад олон хүн атаархах байх. Тахиа хэзээ ч сул дорой, ядарсан харагддаггүй. Ер нь тахиа жилтнүүд энергийн долгионыг цацруулдаг гэж хэлж болно, энэ байдал мөн эргэн тойрны хүмүүст ч нөлөөлдөг. 

Тахиа бол сайн өрсөлдөгч, азаарттай нэгэн ба ямар ч үнээр хамаагүй ялахад бэлэн байдаг. Ялалтад тэмүүлэх тэдний хүсэл тэмүүлэл нь мэргэжлийн салбарт төдийгүй хайр сэтгэл дээр ч илэрдэг. Тахиа жилтнүүд гэхдээ хайр дурлалын тухайд хэт хувиа хичээдэг улс, энэ нь урт хугацааны хэвийн харилцаа тогтооход саад болдог.

Тахиа жил төрсөн хүмүүс ажилсаг хөдөлмөрч, шаргуу, амбицтай, үүнийг нь бусад хүн өндрөөр үнэлдэг. Тэд асуудал бэрхшээлээс айдаггүй, бүхнийг тэвчиж даван туулж чаддаг мэт сэтгэгдэл төрүүлдэг. 


Ерөнхий төлөв http://mnews.mn/oif
Хулгана жилтэн: http://mnews.mn/oig
Үхэр жилтэн: http://mnews.mn/oih
Бар жилтэн: http://mnews.mn/oii
Туулай жилтэн:  http://mnews.mn/oij
Луу жилтэн: 
http://mnews.mn/oil
Могой жилтэн: http://mnews.mn/oik
Морин жилтэн:  http://mnews.mn/oim
Хонин жилтэн: http://mnews.mn/oin
Мичин жилтэн: http://mnews.mn/oio
Тахиа жилтэн:  http://mnews.mn/oip
Нохой жилтэн: http://mnews.mn/oiq 
Гахай жилтэн: http://mnews.mn/oir          Та бүхэн 
2017 оны өрний зурхайг эндээс хүлээн авна ууу: http://mnews.mn/og1  

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • o IP: 27.123.214.124 2017 оны 01 сарын 13

    1 сарын зурхай тавьж өгнө үү охин жинлүүр ихэр
  • zochin IP: 122.201.24.219 2017 оны 01 сарын 15

    YAMAR KHELNEES ORCHUULAAD BAYNAA ? ENE CHINI MONGOL ZURKHAY YUM BISH UU?
Сэтгэгдэл