2017/09/21 Улаанбаатар -1º
2017 оны 01 сарын 15

Ажилсаг хөдөлмөрч, тайван Үхрийн хувьд 2017 онд азтай, хийморьтой байна. Үхрүүд энэ жил санхүүгийн байдлаа сайжруулж, зорилгодоо хүрэн дахиад өмнөө шинэ зорилго тавих болно. Өөрөөр хэлбэл тэд бараг тэгээс эхлэн том карьер хийх боломжтой. Тэд олонтой харьцаж, шинээр түншийн харилцаа тогтоох бөгөөд энэ бүхэн ажил, амьдралд нь харилцан туслалцах баталгаа болох юм. 

Улаан тахиа жилийг Үхрүүд  нэн таатай эхлэх ба оны сүүлээр ажил, бизнес, санхүү гээд бараг бүх салбарт ялагч болж чадна. Гэхдээ та энэ жилийг амар хялбар гэж төсөөлж болохгүй. Хүндрэл бэрхшээл тулгарч л таараа, замд овоорч ихсэхээс өмнө дор дор нь шийдээд яваарай. Эдгээр хүндрэл голдуу харилцааны салбартай хамаатай байна. Үхрүүд өөрийн хууль дүрэм гаргаж, дэг журам тогтоон түүнээ баримтлах дуртай. Иймээс түүнийг нь зөрчсөн хүмүүст асуудал үүсдэг. 

Үхрүүдийн хувийн амьдралд, мөн гэр бүлийн ба хол ойрын хамаатнуудын харилцаанд асуудал гарч магадгүй. Та луйварчид, зальжин хүмүүсийн туршилтын туулай болохгүйн тулд анхаарлаа санхүүгийн байдалдаа хандуул. Мэдээж гэр орны ажлаа цэгцэлж орон гэрийн засвар, байр худалдаж авах, хүүхдүүдтэйгээ хичээл давтах, шаардлагатай эд юмсын худалдаа гээд бүх юм таны мөрөн дээр буух байх.

Хэрэв Үхрүүд хувийн амьдралаа бэхжүүлж чадвал энэ жилийн саад тотгорыг хялбар давж гарна. Үхрүүд үе үе нервтэх шинжтэй. Иймээс идэвхтэй ажиллахын тулд эрүүл мэнддээ тогтмол санаа тавих хэрэгтэй. Зүрхний үйл ажиллагааны шинжилгээ өгч, эмч нарын зөвлөгөөг дагаарай. Стрессийн эсрэг тэмцэхийн өмнө сэтгэл санааны байдал, ёс суртахууны тогтвортой байдалдаа анхаарах ёстой. 

Үхрийн мөнгө санхүүгийн байдал сайн байх тул атаархагчид, муу санаатнууд гарч ирнэ. Өдөөн хатгалгад бүү авт, зөрчилд бүү хутгалдаарай. Ямар ч нөхцөл байдалд, эргэн тойрон хэрүүл маргаан, зөрчил гарсан ч тайван бай. Оны сүүлээр зөрчил арилж, ажил бизнесийн том амжилт олж чадсан Үхрүүд өөрсдийг нь эсэргүүцсэн хүмүүсийг хүртэл уучилна. 

  Та бүхэн 2017 оны өрний зурхайг эндээс хүлээн авна ууу: http://mnews.mn/og1  

Ерөнхий төлөв http://mnews.mn/oif
Хулгана жилтэн: http://mnews.mn/oig  
Үхэр жилтэн: http://mnews.mn/oih       
Бар жилтэн: http://mnews.mn/oii   
Туулай жилтэн:  http://mnews.mn/oij          
Луу жилтэн: http://mnews.mn/oil                          
Могой жилтэн: http://mnews.mn/oik  
Морин жилтэн:  http://mnews.mn/oim       
Хонин жилтэн: http://mnews.mn/oin  
Мичин жилтэн: http://mnews.mn/oio       
Тахиа жилтэн:  http://mnews.mn/oip  
Нохой жилтэн: http://mnews.mn/oiq  
Гахай жилтэн: http://mnews.mn/oir  

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • nz IP: 66.181.185.174 2017 оны 01 сарын 15

    uher jil ym uu uhriin ord ym uu
  • Urnaa IP: 223.39.191.176 2017 оны 02 сарын 13

    Uher jilten gsn hernee uhriin ordniihon gd tolgoi erguuleed bhiin
Сэтгэгдэл