2017/04/24 Улаанбаатар -7º
2017 оны 01 сарын 17

2017 он Бар жилтний хувьд амаргүй байх төлөвтэй. Санаачилгатай, өвөрмөц сэтгэлгээтэй Бар гэхдээ хүч чадлаараа оны эзэн Тахианаас дутахгүй, ийм Барууд л азтай байна. Иймээс Барууд өөрсдийгөө Тахианы өрсөлдөгч гэдгээ бүү март. Та зөрчил маргаанаас зайлсхийж алхам бүрээ хянаж тооцоол.  

Гэр бүл доторх хэрүүл маргаанаас болж зарим Бар гэр бүлээ цуцлуулах эрсдэлтэй. Үүнээс зайлсхийн сэтгэл хөдлөлөө барьж сур. Яагаад гэвэл Баруудын шинэ холбоо өмнөхөөс дээрдэхгүй. Амраг сэтгэлийн харилцаа жигд бус, Бар өөрөө хэт их үглээ, өөлөмтгий, шүүмжлэмтгий. Иймээс сэтгэлтэй хүнээ зовоох хандлагатай. Сэтгэл тавгүй үед Бар эсрэг хүйсний хүнтэй хэвийн харилцаа тогтоож чадахгүй. Тэгээд ч таны хорон үг, үглээ байдлаас ямар ч амраг залхаж гомдлоо дотроо хураах шинжтэй. 

Мөнгө санхүүгийн хувьд 2017 онд Бар амжилт дүүрэн байна. Материаллаг байдлаа эрс сайжруулах бодит боломж гарч ирнэ, энэ боломжийг бүү алд. Та сөрөг сэтгэл хөдлөлөө бүү ил гарга, эсрэг тохиолдолд түншүүд, удирдлагатайгаа зөрчилдөн бүх ажлаа нураах аюултай. Тахиа жил Барууд үйл явдлын голд, олны анхаарлын төвд байна. Үүний ачаар хэтийн ирээдүйтэй гэрээ хэлэлцээр байгуулна.

Таны ашиг орлого нэмэгдэж, өгөөмөр царайлж мөнгөө үрэх бололтой. Өвөл ба зун том наймаа хийх боломж олдоно. Баруудын албан тушаал ахихад багагүй бэрхшээл учирна, оны эхээр будилаан үймээнтэй байх тул бүхнийг цэгцэлж журамлахад их энерги зарцуулах шинжтэй. 

Хүндрэл бэрхшээлээс айж шантрахгүй, гараа өргөн бууж өгөхгүй тэмцсэн Барууд удахгүй амжилтад хүрнэ. Зун амралтаа бүү ав, энэ үеэр та өөрийн ажил хэрэгч чанараа 100% илэрхийлж чадна. Намрын эхээр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн шагнал авах байх. 

Тахиа жил Баруудын бие тавгүйрхэж магадгүй. Хувийн амьдралын хүндрэл бэрхшээл, ажлын байрны үймээн самуунаас үүдэлтэй стресст өртөж, сэтгэл санааны тогтворгүйтэх, энерги буурах төлөвтэй. Амралтаараа биеийн дасгал хий. Ганцаар амрах нь бодол санаагаа цэгцэлж өнгөрсөн үйл явдлыг бодож тунгаахад тустай. Хавар Баруудын дархлааны систем доголдож, витамины дутагдалд орох магадлалтай. Аливаа өвчин мэдрэлээс, бас муу санаа бодлоос үүдэлтэй гэдэг. Иймээс муу бодлоо үлдэн хөөж, хоол хүнсээ хянаж сур. Байгалийн сайханд зугаалж, аяллаар явах буюу ууланд авир. 

  Та бүхэн 2017 оны өрний зурхайг эндээс хүлээн авна ууу: http://mnews.mn/og1  

Ерөнхий төлөв http://mnews.mn/oif
Хулгана жилтэн: http://mnews.mn/oig  
Үхэр жилтэн: http://mnews.mn/oih       
Бар жилтэн: http://mnews.mn/oii   
Туулай жилтэн:  http://mnews.mn/oij              
Луу жилтэн: http://mnews.mn/oil                          
Могой жилтэн: http://mnews.mn/oik  
Морин жилтэн:  http://mnews.mn/oim         
Хонин жилтэн: http://mnews.mn/oin  
Мичин жилтэн: http://mnews.mn/oio     
Тахиа жилтэн:  http://mnews.mn/oip  
Нохой жилтэн: http://mnews.mn/oiq  
Гахай жилтэн: http://mnews.mn/oir  

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn


 

 

 

 

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 202.9.42.166 2017 оны 01 сарын 19

    сайхан шаах юм.
Сэтгэгдэл