2017 он нилээд хувирамтгай, тогтворгүй байх шинжтэй ч Туулай жилтэнд олон сайхан үйл явдал тохионо хэмээн амлаж байна. Оны эхний саруудад эхлүүлсэн ажил үйлс амжилттай, харин оны сүүлийн хагаст аль болох амрах хэрэгтэй. Муу санаатнуудын элдэв явуулгаас сэрэмжил. Таны сайхан сэтгэл, үгүй гэж хэлдэггүй занг ичгүүр сонжуургүй ашиглаж магадгүй.
2017 оны эзэн Тахиа таныг ивээн тэтгэж, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд тусална. Оны сүүлийн саруудад нөхцөл байдал сайжирч, амьдралын бүх салбарт хөгжил дэвшил ажиглагдана. Туулай жилтнүүд хичнээн идэвхтэй, үр өгөөжтэй ажиллах тусам ашиг орлого төчнөөн их байх болно. Санхүүгийн хувьд хамгийн таатай үе бол 2017 оны эхний хагас. Энэ үед нэмэлт орлого орж ирэхийн зэрэгцээ боловсрол эсвэл гэр бүлдээ хөрөнгө оруулах хэрэг гарна. Таныг мөнгөтэй болсныг мэдсэн найз нөхөд, танилууд мөнгө зээлэхээр шавах бололтой. Та ухаалаг, хэрсүү байж луйварчдаас зугтаа. Эс тэгвэл та мөнгөө буцаан авч чадахгүй байх.
2017 онд карьер хийхэд тохиромжтой тул Туулай жилтнүүд дээш дэвших боломжоо бүү алдаарай. Ажил бизнест амжилт ирэхийн зэрэгцээ цалин хөлс ч нэмэгдэнэ. Ажлын түншүүдтэй тогтоосон холбоо маш үр өгөөжтэй байж, та санал санаачилгаа амьдралд хэрэгжүүлэх юм. Ажлын томилолт олширч үүний ачаар та үнэтэй туршлага хуримтлуулж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлнэ. Түүнчлэн бусад улс орон, хотыг сонирхож, өөрийгөө сайн талаас бусдад таниулах боломжтой.
Ганц бие Туулай янаг амрагийн олон явдалд орооцолдох шинжтэй. Тэдний төрөлхийн сайхан сэтгэл, зөөлөн зан нь янаг амрагийн харилцаанд эерэгээр нөлөөлнө. Хайртай хүнтэйгээ гэр бүл зохиож баяр хөөр, тав тух, халуун дулаан уур амьсгал мэдрэхийг Туулай хүснэ. Зуны улиралд романтик харилцаагаа хөгжүүлэхэд хамгийн таатай. Иймээс энэ үеэр амралтаа авч, насан туршийн хайраа эрэн сурвалжилж болно. 2017 онд та олон шинэ танилтай болно, тэр бүү хэл тэдний нэгийг заяаны ханиа хэмээн сонгож магадгүй.
Эрүүл мэндийн тухайд зарим нэг асуудал гарах шинжтэй. Туулай жилтнүүд оны эхээр вирусийн өвчин, ханиад тусахаас сэрэмжил. Архаг өвчин сэдэрч болзошгүй, иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай, эс тэгвэл бүтэн жилийн турш өвдөж магадгүй.
Та бүхэн 2017 оны өрний зурхайг эндээс хүлээн авна ууу: http://mnews.mn/og1
Ерөнхий төлөв http://mnews.mn/oif
Хулгана жилтэн: http://mnews.mn/oig
Үхэр жилтэн: http://mnews.mn/oih
Бар жилтэн: http://mnews.mn/oii
Туулай жилтэн: http://mnews.mn/oij
Луу жилтэн: http://mnews.mn/oil
Могой жилтэн: http://mnews.mn/oik
Морин жилтэн: http://mnews.mn/oim
Хонин жилтэн: http://mnews.mn/oin
Мичин жилтэн: http://mnews.mn/oio
Тахиа жилтэн: http://mnews.mn/oip
Нохой жилтэн: http://mnews.mn/oiq
Гахай жилтэн: http://mnews.mn/oir
Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn