2017/05/25 Улаанбаатар 18º
2017 оны 01 сарын 18

Мичин жил төрсөн хүмүүс 2017 оны турш эрч хүчтэй, энергитэй байна. Тахиа жилийн танд илгээсэн саад тотгорыг та инээгээд л амар хялбар давж чадна. Амьдралын баяр баясгалантай Мичин жилтнүүд үе үе таагүй зүйлтэй учрах ч тухай бүр амжилттай даван туулсаар байна. 2017 он нилээд зөрчилтэй байж мэдрэлд нөлөөлж болзошгүй, гэхдээ жил бүхэлдээ амжилттай, баярт үйл явдлаар дүүрэн байна. 

Та 2017 онд том, хэтийн ирээдүйтэй төслийг барьж ав, эдгээр төслийн ачаар амжилтаа бататгаж, алдарших боломжтой. Элдэв арга саам хэрэглэн саад болохыг оролддог атаархагчдаас бүү ай, саад бэрхшээлийг та амжилттай давна. Мичин жилтнүүдийн хувьсамтгай зан ааш танд хэрэг болох байх. Тэд нэг зүйл дээр удаан төвлөрч сураагүй, хэсэгхэн хугацааны дараа өөр юм сонирхож шохоорхох зэргээр албан тушаалаа эрсдэлд оруулах хандлагатай. 

Мичин жилтнүүд сонирхол, хоббигоо өргөжүүлж мөнгө олох эх үүсвэр болгож чадна. Тэдний хувьд албан тушаал онц үүрэггүй. 2017 онд Мичин жилтнүүд мөнгөө нэг их хуримтлуулж чадахгүй байх. Тэд өнөөдрийн өдрөөр амьдардаг, маргаашдаа санаа зовдоггүй улс. Иймээс энэ жил тэд өгөөмөр, үрэмтгий байх ба урьдын адил цалин хөлсийг нэг их чухалчлахгүй. Мичний өнгөрсөн жилийн хуримтлал 2017 оны дунд үе хүртэл хүрэлцэх байх, тиймээс та элдэв худалдаа наймаа хийхээ хязгаарла. Зөвхөн чухал шаардлагатай юманд мөнгөө зарцуулахгүй бол сүүлдээ “модоо барьж” магадгүй. 

Мичин жилтнүүдийн гэр бүлийн амьдрал төгс зохицолтой. Та дотны хүмүүс, төрөл садандаа анхаарал тавьж, ахуйн асуудлаа хөөцөлдөхөө багасга. 2017 онд хань ижлээ романтик аялалд урьж баярлуулах боломж гарна. Ганц бие Мичин жилтнүүд хайрын бурхны суманд оногдох бололтой. Тэд сэтгэлээ чилээхийн оронд романтик онгодоо хөглөвөл агуу хайртай учрах магадлалтай. Энэ шансыг алдаж болохгүй. 

2017 оны хавар Мичин жилтнүүд эрүүл мэнддээ анхаарч шаардлагатай бүх шинжилгээг өгөөрэй. Яагаад гэвэл зуны сүүлээр шээс бэлгийн системд хүндрэл үүсч магадгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Цагт нь зөв эмчилгээ хийлгэхгүй бол ямар ч өвчин хүндэрч ужгирах аюултай. Мичин жилтнүүдийн нуруу сээр энэ жил өвдөх эрсдэлтэй. Иймээс хэт ачаалалд өртөхөөс сэргийл, хүнд юм бүү өргө. 

  Та бүхэн 2017 оны өрний зурхайг эндээс хүлээн авна ууу: http://mnews.mn/og1  

Ерөнхий төлөв http://mnews.mn/oif
Хулгана жилтэн: http://mnews.mn/oig  
Үхэр жилтэн: http://mnews.mn/oih       
Бар жилтэн: http://mnews.mn/oii   
Туулай жилтэн:  http://mnews.mn/oij                   
Луу жилтэн: http://mnews.mn/oil                          
Могой жилтэн: http://mnews.mn/oik  
Морин жилтэн:  http://mnews.mn/oim      
Хонин жилтэн: http://mnews.mn/oin  
Мичин жилтэн: http://mnews.mn/oio       
Тахиа жилтэн:  http://mnews.mn/oip  
Нохой жилтэн: http://mnews.mn/oiq  
Гахай жилтэн: http://mnews.mn/oir     

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • 123 IP: 202.179.31.42 2017 оны 01 сарын 19

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Сэтгэгдэл