2017/09/20 Улаанбаатар 23º
2017 оны 01 сарын 22

Сэтгэлийн хөдөлгөөнтэй, халуун тачаангуй Тахиа жилтнүүд 2017 онд огт уйдахгүй, уйтгарлахгүй. Та сав л хийвэл адал явдалтай учирч байдаг, энэ жил ч ялгаагүй. Тахиа жилтнүүд оргилуун, тачаангуй, мэдрэмтгий бөгөөд сониуч зантай. Энэ зан чанарынхаа ачаар 2017 онд хамгийн том зорилгодоо хүрч чадна, үүний зэрэгцээ өмнө хүрсэн амжилтаа ч хадгалах юм. 

Гал улаан Тахиа жил таны өмнө гэнэтийн гайхалтай, шинэ боломж нээж өгнө. Оны эхний өдрөөс шинэ албан тушаалд очих буюу өндөр ашиг орлоготой ажлын санал авах байх. Зарим нь шагнал хүртэж, цалингаа нэмүүлнэ. Энэ бол бэлэг биш, урьдчилгаа ч биш, та өнгөрсөн жил мэргэжлийн үйл ажиллагаа эсвэл бизнесийн сууриа тавих гэж их зүтгэсний хариу. Тахиа жилтнүүд их ажилсаг, ямар ч даалгаврыг сайн гүйцэтгэдэг. Арга хэмжээ зохион байгуулах, өдөр тутмын ажлыг гүйцэтгэх зэрэг таны ур чадварыг дээд удирдлага өндрөөр үнэлнэ. 

Хайр сэтгэлдээ умбасан Тахиа жилтнүүд карьер, ажлаа огоорч болзошгүй. Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, дур тачаалдаа хөтлөгдөн бодлогогүй алхам хийх магадлалтай. Сэтгэл догдлолоо хянаж сураагүй хүмүүс ажлын хамт олонтойгоо зөрчилдөх эсвэл хувийн амьдралдаа гутарч, цөхөрч болзошгүй. 

Тахиа жилтнүүд санхүүгийн ажиллагаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг барьж авбал 2017 онд бүтэмжтэй. Гэхдээ бүх ажил хэргээ ил тод, шударга явуулах хэрэгтэй. Таны эргэн тойронд хуйвалдаан, хов жив дэгдэх магадлалтай, иймээс удаан үргэлжлэх зөрчилд орооцолдолгүй холуур тойрохыг хичээ.  Тахиа жилтнүүдийн хувийн амьдралд олон юм тохиолдоно, хязгааргүй хайр, халамж энхрийлэл, харилцан ойлголцол, том хэрүүл маргаан, дуулиан, үл ойлголцол. Амрагийн ба гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх эсэх нь танаас л хамаарна.

Хосуудын харилцаанд хамаатан садан хөндлөнгөөс оролцож магадгүй. Иймээс Тахиа жилтнүүд асуудалд тайван хандаж, эелдэг байхыг хичээ, тэгж байж л бие даан шийдвэр гаргах эрхээ хамгаалж чадна. Таны хувьд энэ жил бүхэлдээ маш их азтай байна. Иймээс өмнөө том зорилго тавь, зорилгоо хэрэгжүүлэхэд шаардагдах бүх юм танд бий. 

  Та бүхэн 2017 оны өрний зурхайг эндээс хүлээн авна ууу: http://mnews.mn/og1  

Ерөнхий төлөв http://mnews.mn/oif
Хулгана жилтэн: http://mnews.mn/oig  
Үхэр жилтэн: http://mnews.mn/oih       
Бар жилтэн: http://mnews.mn/oii   
Туулай жилтэн:  http://mnews.mn/oij
Луу жилтэн: 
http://mnews.mn/oil                          
Могой жилтэн: http://mnews.mn/oik  
Морин жилтэн:  http://mnews.mn/oim                
Хонин жилтэн: http://mnews.mn/oin  
Мичин жилтэн: http://mnews.mn/oio      
Тахиа жилтэн:  http://mnews.mn/oip  
Нохой жилтэн: http://mnews.mn/oiq  
Гахай жилтэн: http://mnews.mn/oir    

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл