2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 01 сарын 22

2017 оны Улаан тахиа жил сайхан сэтгэлтэй Гахай жилтнүүдийн хувьд тийм ч амар тайван бус байх төлөвтэй. Гэнэтийн үйл явдал, санаандгүй зүйлд та дургүй, гэтэл энэ жил чухам ийм үйл явдлаар арвин байна. 2017 онд аз хийморио үргээхгүйн тулд Гахай жилтнүүд сэтгэлийн хэт хөдөлгөөнөө намдааж сур, бодол санаандаа ч бас алхам үйлдэл хийхдээ ч өөртөө итгэлэй бай. 

Энэ жил таны амьдрал том зохиол эсвэл туужийг санагдуулна, хайр сэтгэл ба үзэн ядалт, хардалт ба дур тачаал гээд л. Иймээс оны эхнээс мэдрэлээ хайрла, дэмий юманд хийрхэж уураа бүү бараарай. 2017 онд амаа хамхиж явсан нь дээр. Яагаад гэвэл өөрийн амнаас унагасан болчимгүй үгээс болж та том асуудалд орох шинжтэй. Улмаар таагүй зөрчил дэгдэж нилээд удаан үргэлжлэх шинжтэй. Тиймээс “миний хэл - миний дайсан” гэдэг үгийг тогтоож ав.

Гахай жилтнүүд энэ жил эрч хүчтэй байна гэж одод амлаж байна, үүнийгээ дэмий маргаан зөрчилд үрэх хэрэггүй. Сэтгэлээ барьж сур. Түүний оронд та ажил үйлсдээ анхаарлаа төвлөрүүлж, карьер хөө эсвэл бизнесээ хөгжүүлээрэй. Уран бүтээлчид, эрдэм шинжилгээний ажил хийдэг хүмүүс 2017 онд алдарших магадлал өндөр байна. Хамгийн гол нь тэд ажилдаа сайхан амжилт олохоор барахгүй ирээдүйнхээ бат бэх материаллаг баазыг бий болгож чадах юм. Оффисын ажил ч бай, бүтээлч хөдөлмөр ч бай ялгаагүй Гахай жилтнүүд өвөрмөц, санаанд оромгүй шийдвэр гаргана. Энэ бүхний ачаар та нэр хүндтэй болж, хамт олны анхаарлыг хүртэх шинжтэй. 

Гахай жилтнүүдийн мөнгө санхүүгийн байдал хэвийн. Ашиг орлого тогтвортой орж ирнэ, мөн хувийн бизнестээ ашигтайгаар хөрөнгө оруулж чадна. Тэд голдуу үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн салбарт ажиллах бололтой. 

Таны эрүүл мэндийн байдал дажгүй. Гэхдээ та өөрийгөө стресстүүлэхээс сэрэмжил. Гахай жилтнүүд спортоор хичээллэх цаг өөртөө гарган, усан санд явах буюу биеийн тамирын зааланд дасгал хий. Хэт их сэтгэл хөдлөлтэй Гахай намуухан хөгжим сонсч, байгалийн сайханд зугаалж сэтгэлээ баясга. Эсвэл бясалгал, аутотренингаар хичээллээрэй. 

  Та бүхэн 2017 оны өрний зурхайг эндээс хүлээн авна ууу: http://mnews.mn/og1  

Ерөнхий төлөв http://mnews.mn/oif
Хулгана жилтэн: http://mnews.mn/oig  
Үхэр жилтэн: http://mnews.mn/oih       
Бар жилтэн: http://mnews.mn/oii   
Туулай жилтэн:  http://mnews.mn/oij
Луу жилтэн: 
http://mnews.mn/oil                          
Могой жилтэн: http://mnews.mn/oik  
Морин жилтэн:  http://mnews.mn/oim                
Хонин жилтэн: http://mnews.mn/oin  
Мичин жилтэн: http://mnews.mn/oio      
Тахиа жилтэн:  http://mnews.mn/oip  
Нохой жилтэн: http://mnews.mn/oiq  
Гахай жилтэн: http://mnews.mn/oir    

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл