2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 01 сарын 23

Хятад улс тэнгэр баганадсан өндөр цамхгаараа дэлхийд гайхагдсаар л, тэдний өмнө зөвхөн арабууд л гишгэх байх. Сонирхуулахад, хятадууд бас нэгэн цамхаг барих зай гаргахын тулд энэ удаа 10 секундийн дотор 19 барилгыг дэлбэллээ. Зүгээр дан барилга биш олон давхар 19 ширхэг орон сууцны байшинг ийм аргаар нураасан гээд төсөөл дөө. Тус бүр нь 12 давхар орон сууц шүү.

Хубэй мужийн Ухань хотын барилгачид 1 сарын 21-ний шөнө дундад ийм байдлаар ур чадвараа гайхуулсан талаар "Daily Mail" мэдээллээ. Нийт 150'000м2 талбайд сүндэрлэж байсан 19 барилгыг нураахад 5 тонн дэлбэрэх бодис ашиглажээ.

Энэ чөлөөлсөн газартаа хятадууд бизнес хорооло барих юм байх. Харин тус хорооллын голд 707 метр өндөр цамхаг сүндэрлэнэ. Тэсрэх бодисоор барилгуудыг дэлбэлсэн компаний ерөнхий захирал "Манай дэлбэрэлтийн дараа ямар ч эвдрэл гэмтэл гараагүй, ямар ч таагүй үр дагавар байхгүй" хэмээн ам бардам мэдэгдлээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл