2017/09/20 Улаанбаатар 23º
2017 оны 01 сарын 25

Улаан манжин эрүүл мэндэд тустай тухай сонсоогүй хүн байхгүй биз ээ. Иймээс улаан манжингийн салаат амттай, шимттэй төдийгүй бас эрүүл мэндэд ашигтай байдаг. Энэ удаа сармистай салаат хийхийг та бүхэнд санал болгож байна. Сармистай салаатыг хийхэд маш хялбар, бага хугацаа зарцуулах төдийгүй эрүүл байхад хэрэгтэй.

Орц:
- улаан манжин 1-2 ширхэг
- сармис 1-2 хумс
- бяслаг өөрийн хүслээр
- давс амтлах төдий
- чинжүү амтлах төдий 
- майонез буюу сүү

Чанасан улаан манжингаа том нүхтэй үрүүл дээр үрэх хэрэгтэй. Одоо дээр нь давс, чинжүү, сармисыг өөрийн хүссэн хэмжээгээр хийж амтална. Ингээд бяслагт дуртай бол нэмж хийгээрэй. Бяслагийг бас том үрүүл дээр үрэх ёстой. Одоо майонезээр амтлаад л болоо, эрүүл энхийн салаат бэлэн. Гэхдээ зарим хүн майонезод дургүй тул сүүгээр амтлахыг илүүд үздэг. Тавтай хооллоорой! 

www.mnews.mn

Сэтгэгдэл