2017/03/23 Улаанбаатар -7º
2017 оны 01 сарын 26

Үс унахаас сэргийлж, үсний хагийг арилгадаг нэгэн жорыг та бүхэнд толилуулж байна.  

Жор: 
- имбирь буюу цагаан гааны үндэс 2 ширхэг 
- кунжутын тос 3 хоолны халбага
- нимбэгийн шүүс 

Цагаан гааны үндсийг үрүүл дээр үрж бэлдэн, шүүсийг нь цуглуулаарай. 2 үндсийг шахахад 1-2 халбага орчим шүүс гарах байх. Одоо энэ шүүсээ кунжутын тос, нимбэгийн шүүстэй сайтар холино. Холимогийг толгойдоо түрхэнгээ массаж хийсэн ч болно.  Ингээд 15-30 минут орчим байлган, дараа нь үсээ зайлаарай. Үлдсэн холимогийг хөргөгчинд хадгалсан нь дээр. Энэ аргаар 7 хоногт 3 удаа үсээ арчилбал үр дүнтэй.

Сонирхуулахад, зарим хүн энэ аргыг бүр үс халзрахаас сэргийлдэг гэсэн. Тэр бүү хэл бүр эртний Египетэд хэрэглэж байсан юм байх.

www.mnews.mn

Сэтгэгдэл