2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 01 сарын 26

Их Британий шуудангийн газраас домогт Дэвид Боуид зориулан цуврал марк гаргаж байгаа талаар мэдээллээ. "Tin Machine", "The Spiders from Mars" хамтлагтай хамтран бүтээлээ туурвиж байсан Дэвид Боуин жинхэнэ нэрийг Дэвид Роберт Жонс гэдгийг та бүхэн мэдэх байх. 

"Дэлхийн соёл, хөгжмийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг Дэвид Боуид зориулсан цуврал марк та бүхний гар дээр очих гэж байна. Энэ бол хөгжмийн ертөнцөд зориулсан тусгай цуврал юм" хэмээн тус байгууллага мэдээлэв.

Нийт 10 төрлийн маркийг Дэвид Боуин дурсгалд зориулан гаргах бөгөөд 3 сарын 14-нөөс худалдагдаж эхлэх аж. Одоогоор ийм 6 төрлийн зурагтай маркийг сурталчилж байгаа ба дээр нь 4 зураг нэмэгдэх юм байна. Алдарт Дэвид Боу өнгөрсөн оны 1 сарын 10-нд 69 настайдаа таалал төгссөн билээ.

www.mnews.mn

Сэтгэгдэл