2017/07/24 Улаанбаатар 17º
2017 оны 02 сарын 01

Та бүхэнд толилуулж буй энэ жор нүдний өвчний үед тустай, гэхдээ өөр дээрээ туршилт хийхийн өмнө эмчээс зөвлөгөө авна уу. Алтан хундага (календула буюу calendula), годил өвсний үндсээр (аир буюу асоrus) хийсэн энэ хандыг нулимс гоожих, ойрын ба холын хараа муудах үед хэрэглэж болно. Алтан хундагыг мөн химул цэцэг гэж нэрлэдэг билээ. Харин годил өвсийг бас годоль,шудаггарав, анчис гэх нь бий.  

Энэ хандыг глауком (нүдний даралт ихдэх), катаракт (нүд цийх) зэрэг нүдний өвчний үед уудаг гэнэ, гэхдээ элдэв сөрөг үр дагавраас сэргийлэн энэ тохиолдолд заавал эмчилдэг эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Яагаад гэвэл, интернэтээс орчуулж тавьсан жорыг дур мэдэн хэрэглэж болохгүй.
Мөн зарим хүний сонсгол сайжирч, үргэлж хүйтэн байдаг гар эмчлэгдэн, судас цэвэрлэгдсэн тохиолдол бий гэнэ. 

Жор: 
- 1 атга алтан хундага (календула буюу calendula)
- 1 атга годил өвсний үндэс (аир буюу асоrus)

Бэлдэх арга:
Эдгээр ургамлаас тус бүр 1 атгыг авч 0,5 литр архинд хийн хандалж харанхуй газарт 12 өдөр байлгана. Үе үе сэгсэрнэ. Бэлэн болсон хандыг өдөрт 3 удаа ууна, тэгэхдээ хоол идэхээс 20-30 минутын өмнө тус бүр 1 цайны халбагыг хэрэглэх хэрэгтэй. 4 лонх нь 1 курс эмчилгээ болно, өөрөөр хэлбэл жилийн турш уух юм байна. 1 лонх хандыг 2 сар орчим ууна. Курс эмчилгээний хооронд 1 сар завсарлах ёстой. Хүсвэл та нэгмөсөн 4 лонх хандаа бэлдэн хадгал, хичнээн удаан хадгална төчнөөн сайн гэнэ. Литрийн шилэн саванд хандлаад дараа нь юүлж болно. 

www.mnews.mn

Сэтгэгдэл