2017/07/24 Улаанбаатар 14º
2017 оны 01 сарын 28

Аргын тооллын 1 сарын 28, Санчир гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 1, Булаагч одтой, хөхөгчин туулай өдөр. Барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Суудал: Хий. 8 цаг 8 минутад сар битүү болно.

Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, нас ахар болно.    

www.mnews.mn

Сэтгэгдэл