2017/12/17 Улаанбаатар -25º
2017 оны 01 сарын 29

Аргын тооллын 1 сарын 29, Адъяа гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 2, Тооно одтой, улаан луу өдөр. Барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Суудал: Гал.

Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.    

 www.mnews.mn

Сэтгэгдэл