2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 01 сарын 29

Гоё үзэмжтэй, хурц тод өнгөтэй ийм салаатыг амралтын өдөр гэрийнхэндээ зориулан бэлдээрэй. Түүнчлэн ийм салаат ямар ч баярын ширээний чимэг болох болно. Амттай, шүүслэг энэ салаат амархан цатгадаг онцлогтой. Зочдоо дайлахдаа тус бүрт нь зориулж тусгай порцоор бэлдэж болно. 

Орц: 
тахианы утсан мах - 200 грамм
чанасан өндөг - 2 ширхэг
эрдэнэ шиш (лаазалсан) - 0.5 лааз 
хатуу бяслаг - 120 грамм
улаан лооль - 3 ширхэг
сармис - 1 хумс
майонез – өөрийн хүслээр

Бэлдэх арга: 
Эхлээд тахианы махаа жижиг дөрвөлжин хэрчинэ. Дараа нь улаан лоолио мөн дөрвөлжин хэрчээрэй. Тахианы махаа порцын шилэн саванд хийж майонезоо хэрээс хэлбэртэй түрхэнэ. Дээр нь жижиглэсэн сармисаа цацна. Одоо нөгөө лаазалсан эрдэнэ шишээс 2-3 хоолны халбагыг тараана. Эрдэнэ шишийн дараа дахин майонезоор хэрээс татах хэрэгтэй. Ингээд улаан лоолийг нэмэ бас майонезоор хэрээс хийнэ. Өндгөө дөрвөлжин хэрчин энэ бүхний дээр тараан дахиан майонез түрх. Салаатынхаа дээр үрсэн бяслагаа зузаахан шиг цацаад болоо. Хамгийн сүүлд черри улаан лооль, гоньдын навчаар чимээд салаат бэлэн болсон.
Тавтай сайхан хооллоорой! 

www.mnews.mn 

Сэтгэгдэл