2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 01 сарын 30

Аргын тооллын 1 сарын 30, Сумъяа гараг. Өвлийн дунд, илүү цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 3, Чөдөр одтой, улаагчин могой өдөр. Барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Суудал: Шороо.

Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг, төгөлдөр болно.    

www.mnews.mn

Сэтгэгдэл