2017/04/24 Улаанбаатар -13º
2017 оны 01 сарын 30

Зимбабве улс өр зээлээ дарах өвөрмөц арга бодож олжээ. Ерөнхийлөгч Роберт Мугабегийн гэргий Грейсийн санаачилгаар энэ улс 35 залуу заан, 8 арслан, 12 чоно, 1 анаашийг Хятадаас авсан өр зээлийнхээ оронд өгсөн гэж “The Conversation” мэдээллээ. Ингэхэд заангүй, арслангүй орнууд Хятадад тавьсан өрийнхөө оронд юу өгөх бол гэсэн асуулт өөрийн эрхгүй эндээс урган гарч байна. 

Зимбабве улс 1998 онд Хятадаас зэр зэвсэг худалдан авч өр тавьсан аж. Тэгээд зээлсэн мөнгөө юунд үрсэн гээч? Та нар санахгүй байх даа, Зимбабве тэгэхэд Конгод дэгдсэн бослогыг дарах гэж армиа зэвсэглэж илгээсэн дээ.Зимбабве улс 2016 оны сүүлийн 6 сард 100 зааныг Хятадад тус бүр 40 мянган доллараар зарсан талаар Кентийн их сургуулийн профессор Кит Сомервилль ярилаа. Тэр бүү хэл Хятадын захиалсан 130 заан, 50 арсланг барихаар Зимбабвегийн Зэрлэг байгалийн асуудал эрхэлсэн яам хүчин чармайлтаа шавхан ажиллаж байгаа гэж “Zimbabwe Conservation Task Force”-н тайланд мэдээлжээ. 

Зимбабве улсын Байгаль орчны сайд Оппиа Мучингури-Кашири “Улс оронд хэрэгцээтэй мөнгө олохын тулд зэрлэг араатан амьтдаа зарахаас өөр аргагүй. Тэр бүү хэл хорио цээрийг умартан манайх Хятадад өөрийн орны зааны ясны нөөцөөс зарах боломжтой” хэмээжээ. Гэхдээ ийм аргаар олсон мөнгийг зохих ёсоор зарцуулж байгаа эсэхэд зимбабвечууд эргэлзэж байна. Түүнчлэн залуу зааныг олноор нь сүргээс авахад тоо хэмжээ, өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлсээр. Гэтэл Зимбабве улс одоо 8–10 арсланг Малави, Руанда, Замбид зарахаар ярьж байна. 

Ер нь Африкийн олон орон орчин үед иймэрхүү маягаар өрөө дарах болжээ. Тодруулбал, бусад орны амьтны хүрээлэн, сафарид зориулан заан, арслан энэ тэрээ зарж байна. Америк 2016 оны 1 сард Свазилендын хаант улсаас 18 заан авч байсан. Африкийн орнууд 2010- 2014 онд нийт 500 цагаан хирс, 20 зааныг экспортолжээ. 

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • u IP: 27.123.214.82 2017 оны 01 сарын 30

    2 сарын зурхай тавиж өгнө үү аль сайтаас орчуулдаг вэ
  • Ганаа IP: 202.179.29.187 2017 оны 01 сарын 31

    Алсдаа манайх газар нутгаа л өгөх байх даа. Томчуул тиймэрхүү л юм хийгээд байх юм.
  • SOS IP: 202.179.24.25 2017 оны 01 сарын 31

    МАН-айхан Хятадаас зээл авах гээд л тусгаар улсын эрх хэмжээгээ ч умартан ам өчгөө өгөөд гүйлдээд байгаа юугаа өгнө гэж тооцоолчихоод байгааг мэдэшгүй. Газар нутаг, ирвэс мазайлай ч энүүхэнд, тусгаар тогтнолоо л өгчихвий дээ.
Сэтгэгдэл