2017/05/25 Улаанбаатар 23º
2017 оны 01 сарын 31

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Германд албан ёсны айлчлал хийж тус улсын канцлер Ангела Меркельтэй уулзжээ. Гэвч Порошенко эх оронд нь Онц байдал үүссэний улмаас айлчлалаа цуцлан эх орондоо эргэж ирлээ.

"Авдеевт нөхцөл байдал хүндэрч Украины 25 цэрэг амь үрэгдэж 40 гаруй хүн шархадсан" хэмээн Донецк улсын Батлан хамгаалахын сайд Эдуард Басурин мэдээлжээ. Авдеев гэдэг нь Донецк улсын нэг дүүрэг бөгөөд Украины арми түүнийг эзлэн авах гэж сүүлийн хоёр хоногийн турш асар их хүчээр дайрсаар байна. Ийм хүнд нөхцөл байдал 2014 оноос хойш энд ажиглагдаагүй гэж эх сурвалж мэдээлэв. 

Украины командирууд хоорондоо ойлголцоогүй, үйл хөдлөлөө зөвшилцөөгүйн улмаас цэргүүд бие биеэ минометоор буудаж хөнөөсөн хэмээн ийм олон хүн амь үрэгдсэн шалтгааныг "ТВ Звезда" тайлбарлажээ. "Украинчууд хоорондоо буудалцсан. Үндсэрхэг үзэлт "Правый сектор"-ынхон өөрсдийн цэргийг ухарч байхад нь минометоор буудаж эхэлсэн, тэдний ухралтыг болиулах гэж ийм аймшигтай арга хэрэглэсэн" гэж Оросын 1-р суваг энэ талаар мэдээлэв.

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 202.9.41.151 2017 оны 01 сарын 31

    Тэнэг хохлууд! Хахаха!
  • амар сайхан жаргажээ гэж IP: 66.181.190.91 2017 оны 02 сарын 01

    Сайн зөвлөлгөө-Прощенког прошок болгоод л гүйцээ
  • teneg hohol IP: 202.21.106.164 2017 оны 02 сарын 01

    hohooluud ugaasaan l oodgui uls shuu dee
  • Зорин IP: 80.201.86.76 2017 оны 02 сарын 02

    Оросууд та нарын нутгаас дээрэмдээд хятадууд байгалийн баялагийг чинь дээрэмдэж байгаатай агаар нэг. Оросуудын унэн нуур царай энэ. Ах дууруугээ буу шагайсан хогийн дээрэмчид
  • зочин IP: 103.229.123.144 2017 оны 02 сарын 03

    Прошенко удахгүй крошок болно.
Сэтгэгдэл