2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 01 сарын 31

Амьд явахад юу эсэхийг үзэхэв дээ. Алтан загас өөрийн аквариумыг удирдаж, хүссэн зүг рүүгээ явж байна гээд төсөөл дөө. Итгэхгүй бол аквариумаа залж удирддаг алтан загасын бичлэгийг сонирхуулъя. Энэ аквариум бол нэг ёсны робот, иймээс загас өөрийн байрлал, хурд, чиглэлээ өөрчлөхөд аквариум дагаад хөдөлдөг.

Карнеги-Меллоны их сургууль жил бүр "Build18" үзэсгэлэн зохион байгуулдаг ба робот-аквариумыг анх энд олон нийтэд сонирхуулжээ. Хэдэн найз нийлж энэ робот-аквариумыг ердөө 3 өдрийн дотор бүтээсэн аж. Тэд удахгүй энэ роботоо сайжруулахаар төлөвлөж байна. "Intel" компани тэдэнд илүү чанартай материал өгнө гэж амласан гэнэ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл